Эртний гэлэнмаа нар “зүрхний” төрөл бүрийн өвчнийг энэ аргаар эмчилдэг байжээ

Өнөөдөр та бүхэндээ 800 гаран жилийн настай нэгэн гайхалтай жорын тухай түүхийг өгүүлж, танилцуулах гэж байна. Энэхүү жорыг гаргаж ирсэн хүн бол алдартай гэлэнмаа Хильдегард фон Бинген юм. Тэрээр 800 гаруй жилийн өмнө амьдарч байжээ. Тус жор нь санваартанаас санваартанд дамжин, өнөөг хүрсэн байх аж.

Гэлэнмаа хэлэхдээ гэр бүл болгонд зөвхөн өөрсдийнх нь хэрэглэдэг өвчин зовлонг анагаах байгалийн арга ухаан, жор байх ёстой хэмээдэг байжээ. Тийм ч учраас тэрээр өвчтэй зовлонтой олныг аврахын тулд гаргаж авсан жор нь сүүлдээ эрүүл мэндийг салбарт ч том өөрчлөлт оруулж чадахуйц хүчтэй болж хувирсан юм. Түүний энэхүү жорын ачаар олон мянган хүн зүрхний өвчнөөс салж, эрүүлжиж чадсан байдаг.

Орц:

  • Яншуй – 10 багц
  • Улаан дарс – 1 литр
  • Алимны цуу – 2 халбага
  • Зөгийн бал – 300 гр

Бэлтгэх арга:

Яншуйгаа дарсандаа хийж, дээр нь алимны цуугаа нэмээрэй. Үүнийгээ гал дээр тавьж, зөөлөн гал дээр 10 минут байлгана. Одоо үүн дээрээ зөгийн балаа хийж ахин сайтар хутгаарай. Ингээд бэлэн болсон бэлдмэлээ шилэн саванд хийж тавиарай.

Хэрэглэх арга:

Орой унтахаасаа өмнө бэлдмэлээсээ нэг халбагыг ууж байхад л хангалттай. Үүнийг тогтмол ууж байхад таны зүрхний ачаалал буурч, үйл ажиллагаа нь сайжрах төдийгүй уур бухимдал, стрессээс давхар сэргийлнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!