Эртний Хятад хатдын гоо үзэсгэлэнгийн нууц. Арьс чангалж, давхар эрүү арилгах гээд тоймгүй олон шидтэй

Гоо үзэсгэлэнтэй эртний Хятад хатадын арьсаа арчилж, чангалах нэгэн сонирхолтой арга саяхан ил болсон байна.

Тэдний нууц ил болсон даруйдаа дэлхий нийтийг шуугиулж, маш олон бүсгүйчүүд даган дуурайх болжээ. Хамгийн гол нь энэ аргын үр дүн нь Европ, Ази гэлтгүй хүн бүрт ижил харагдаж байгаа юм.

Ингээд та бүхэндээ ч мөн адил Хятад хатадын гоо үзэсгэлэнгийн нууцыг дэлгэж байна.

Танд хэрэг болох зүйл бол ганц ширхэг хатуу ногоон алим юм.

Алимаа голоор нь хувааж, өнцгүүдийг нь хутгаар аваарай. Үүнийгээ амандаа зууж, тухлан суух хэрэгтэй. Ингэхдээ хажуудаа таваг тавиарай.

Одоо алимаа зөөлөн хазаж, эрүүний булчингаа ажиллуулах ёстой юм. 15 минут ийнхүү эрүүгээ хөдөлгөсний дараа тавгаа эрүүн дороо барьж, асгарсан шүлсээ тосоорой.

Одоо харин дасгал хийж болсон ч алимаа шууд амнаасаа гаргаад авч болохгүй. Бага багаар зөөлөн зажилж иднэ. Мэдээж таны эрүү өвдөж байгаа. Тийм учраас хөдөлгөөнгүй тайван хэвтэж, амрахыг зөвлөж байна.

Энэхүү аргыг 7 хоног давтан ашиглаж, 7 хоног амраад, ахин 7 хоног хийгээрэй. Дараа нь үр дүн нь мэдэгдэхүйц гарах болно.

Таны нүүр илүү жижиг болсон байх төдийгүй давхар эрүү арилж, арьс чангарна. Үүнээс гадна эрүү, хүзүүний блок гаргах төдийгүй таны алжаал ядаргааг ч давхар тайлах тустай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!