Комедиан Б.Идэр-Од: Ээж улс төрийн хүн болохоор зайлуул муу хойд аавыг маань хар хэвлэлүүд янз бүрээр бичиж байдаг л даа

Сошиал инфлүсер, комедиан, хэлний багш, мэдээллийн технологийн ажилтан гээд олон салбарт хүч үздэг хөдөлмөрч залуу бол УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү Б.Идэр-Од юм. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа өөрийн хойд эцгийнхээ талаар ийнхүү бичжээ.

Ээж улс төрийн хүн болохоор зайлуул муу хойд аавыг маань хар хэвлэлүүд янз бүрээр бичиж байдаг л даа.

Ээжтэй маань ханилаад 17 жил болж байгаа, Калифорниа мужийн уугуул хүн.

Жеффийг Ногоон Нүдэн Лам, Жаран Цагаан Хонь номуудын хамтран зохиогч гэдгийг хүмүүс анзаардаггүй. Дандаа л ээжийн ном гээд яриад байдаг.

Ногоон Нүдэн Ламын эх хувь уг нь анх Англи хэл дээр бичигдээд, дараа нь Монгол хэлээр хэвлэгдсэн байдаг.

Номуудын асар их судалгаа, нарийн нуанстай чимхлүүр хэсгүүд дээр манай хүн ажилладаг юм.

Ээжийн төгссөн Stanford-н их сургуультай халз өрсөлддөг топуудын нэг болох Berkeley-н их сургуулийг хуульчаар төгсөөд насаараа хүний эрхийн хуульч хийж олон орноор ажилласан.

Дүүг маань багаас нь их сайн аав нь байж хүмүүжүүлсэн гэж боддог. Дүү маань одоо 2 хүүхдийн ээж болсон. Би яахав нилээн том болчихсон байсан болохоор илүү найз шиг л байдаг юм.

Би чамайг зээл авч байгаад ч хамаагүй их сургуульд явуулна. Зүгээр л санаа зоволтгүй хамгийн сайнаараа л зүтгэ гэж сэтгэлд маань их дэм өгдөг байсан.

Тэгж бүтэн жилийн турш 6 сургуульд өргөдөл гаргаж, эссэнүүд бичиж, баахан хэлээ нүдсэний эцэст АНУ-д цаанаасаа 100% тэтгэлэгтэй 5 жил сурсаан.

Өөртөө итгэж чадаагүй үед тэгж сумладаг хүн хажууд байдагт талархаад баршгүй.

Одоо ч гэсэн хэлсэн хэдхэн ухаантай бас хөгжилтэй үгээрээ надад их түшиг болдог хэвээрээ. Зах зухаасаа иймэрхүү хүн бий…

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!