Инстаграмын хатад гэгддэг халуухан “Blackpink”

Дэлхийн хамгийн алдартай, амжилттай яваа охидын хамтлаг гэвэл яах аргагүй “Blackpink”-ийг нэрлэнэ. Хүүхэд залуусын сонсох дуртай тус хамтлагийн гишүүд бүгд инстаграм хуудаснаа тун ч алдартай. Уран бүтээлээ туурвихын хажуугаар олон брэндийн нүүр царай болж, өөр өөрийн сонирхолд хөтлөгдөж, тус тусын ажлаа ч орхигдуулалгүй хийж явдаг бүтээлч охид. Өнөөдөр та бүхэндээ тэдний товч танилцуулгыг хүргэхээр бэлтгэлээ.

“Blackpink” хамтлаг нь 2016 онд байгуулагдсан бөгөөд дебут хийсэн цагаасаа хүмүүсийн анхааралд өртөж, чанартай уран бүтээлүүд гаргаж, өнөөдөр улам бүр амжилтаа ахиулж яваа билээ. Тэд яг л өөрсдийн карьерын оргил үе дээр зогсож байна. 2020 онд анхны бүрэн хэмжээний цомгоо гаргаж, нэг сая хувь борлуулж амжилт тогтоогоод амжсан. Тэдний гаргасан дуу бүхэн хит болж, хүрсэн зүйл бүр нь мэдээ болон шуугиулж, өмссөн бүхэн тэр дороо л зарагдаж дуусдаг.

Тус хамтлагийн 4 гишүүн нь инстаграм хуудаснаа хамгийн их дагагчтай Кпоп одод гэх цолыг хүртсэн. Тэд дэлхий нийтээр ийм л алдартай болсон. Тэгвэл одоо хамтлагийн халуухан, үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй охидтой танилцацгаая.

“Женни” 

  • Бүтэн нэр: Ким Женни
  • Төрсөн он сар өдөр: 1996 оны 1 сарын 16
  • Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Гол реппер, туслах хоолой
  • Өндөр: 163 см
  • Жин: 45 кг
  • Инстаграм хаяг: @jennierubyjane / @lesyeuxdenini
  • Инстаграм дагагчдын тоо: 39.5 сая

“Blackpink” гэхээр хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд буудаг гишүүн бол яахын аргагүй Женни. 5 жил хагасын хугацаанд бэлтгэгдэж, эцэст нь дебут хийж чадсан түүний халуухан төрх хүмүүсийг галзууруулах дөхдөг. Эгдүүтэй, халуухан гэх хоёр үг түүнийг хамгийн сайн тодорхойлно. Бэлтгэгдэгч байхдаа дуучин G Dragon-ий клипэнд тоглож, хамтран дуулж байсан бөгөөд түүнийг энтертэйнмэнтийн хүн бүр амжилтанд хүрнэ гэдгийг урьдаас таамаглаж мэдэж байсан гэдэг. Учир нь тэр хүчирхэг харагддаг, харизм сайтай, ямар ч хүнийг өөртөө татах авьяастай нэгэн.

Чадварлаг үглэлт, уянгалаг дуулалт, гүйцэтгэл сайтай бүжиглэлт, нэмээд царайны хувирал гээд айдол хүнд байх ёстой бүх зүйл түүнд төгс зохицсон. Үүнээс гадна та түүний инстаграмаар зочилж, зургуудыг нь сонирхоод үзэх төдийд фен болж ч мэдэх юм. Дээр дурдсанчлан тэр яг л соронзтой мэт хүмүүсийг өөртөө татдаг. Түүнийг даган дуурайж, зургаа авдаг, хувцасладаг охид залуус ч маш олон.

“Рөүзе”

  • Бүтэн нэр: Пак Чэ Ён, Розанн Пак
  • Төрсөн он сар өдөр: 1997 оны 2 сарын 11
  • Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Гол хоолой, туслах бүжигчин
  • Өндөр: 168.7
  • Жин: 44
  • Инстаграм хаяг: @roses_are_rosie
  • Инстаграм дагагчдын тоо: 35.7 сая

Урлагийн төлөө, дуулах гэж л төрсөн мэт гэлтэй сахиусан тэнгэрийн хоолойтой Рөүзе. Төгөлдөр хуур болон гитар тоглодог бөгөөд 4 жил бэлтгэгдсэний дараа дебутээ хийсэн. Шинэ Зеландэд төрж өссөн Рөүзе дуучин болох мөрөөдлөө дагаж, Солонгост ирсэн байдаг.

Саяхан өөрийн соло дуугаа гаргаад буй Рөүзегийн дууг та ч бас нэг удаа сонсоод үзээрэй. Тайтгарал бэлэглэж, сэтгэлд таатай мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүний инстаграм хуудас зөөлөн өнгө аястай. Харах тусам хаанаас буугаад ирсэн дагина юм бол гэх бодлыг эрхгүй төрүүлнэ гээч. Дулаахан, үзэсгэлэнтэй зургууд нь таны мэлмийг баясгах болно.

“Жисү”

  • Бүтэн нэр: Ким Жи Сү
  • Төрсөн он сар өдөр: 1995 оны 1 сарын 3
  • Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Туслах хоолой, визуал
  • Өндөр: 162 см
  • Жин: 44 кг
  • Инстаграм хаяг: @sooyaaa__
  • Инстаграм дагагчдын тоо: 35.8 сая

Түүний царайлаг төрхийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Жижигхэн нүүр, цэвэрхэн цагаан царай, байж болох хамгийн зөв царайны төрх. Тиймдээ ч түүнийг шилдэг визуал гэж нэрлэдэг. 5 жилийн хугацаанд бэлтгэгдэж, дебут хийсэн Жисү бэлтгэгдэгч байхдаа олон ч дууны клипэнд тоглосон байдаг. Дебут хийхээсээ ч өмнө хэдийн алдартай болчихсон байсан.

Одоогоор тэрээр “SnowDrop” гэх драмад дүр бүтээж байгаа бөгөөд энэ нь түүний анхны дүр билээ. Мөн олон брэндийн нүүр царай болж ажилладаг Жисүгийн инстаграм тун ч сонирхолтой. Зураг авалтын өнгө төрхөнд тохируулж, нүүр будалт, хувцаслалт нь өөрчлөгдөх ба тэр ч утгаараа инстаграм хөтлөлт нь өвөрмөц гэж болно.

“Лиса”

  • Бүтэн нэр: Лалиса Манобан
  • Төрсөн он сар өдөр: 1997 оны 3 сарын 27
  • Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Гол бүжигчин, туслах реппер, туслах хоолой, центр
  • Өндөр: 166.5 см
  • Жин: 44.7 кг
  • Инстаграм хаяг:  @lalalalisa_m
  • Инстаграм дагагчдын тоо: 46.3 сая

Хамтлагийн охид дундаасаа инстаграм хуудаснаа хамгийн их дагагчтай нь Лиса. Хамгийн сахилгагүй, галзуу бас халуухан төрхийг түүнээс харж болно. Бүжгийн машин гэгддэг түүний догь байдал охидыг ч өөртөө дурлуулж чадна. Тайландад төрж өсч, бүжгийн хамтлагт бүжиглэж байгаад шалгаруулалтад тэнцэж, Солонгост ирсэн байдаг.

Үглэх, дуулах, бүжиглэх, тайзан дээр хамгийн хүчирхэг догь байх, тайзнаас буугаад өхөөрдөм эгдүүтэй байх гээд л түүн шиг төгс айдол тун ч цөөхөн. Хамтлагийн гишүүд дундаа хамгийн бага нь болохоор эгч нартаа эрхэлж, фенүүдийнхээ ч хайрыг хүргэдэг нэгэн. Түүний өөрөө хөтлөдөг “LiliFilm” гэх youtube хаяг байдаг бөгөөд тэнд Лиса өөрийн бүжгийн бичлэгүүдээ хуваалцдаг. Тэндээс та түүнийг хэчнээн чадварлаг нэгэн болохыг харж болно.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!