Энэ жил 80 хүрч байгаа эмээ маань зүрх судас болон хоол боловсруулах замын өвчингүй цоо эрүүл. Үүний л ач

Эрүүл бас үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэггүй хүн гэж байхгүй. Харин ийм байхын тулд та юу хийдэг вэ? Бид өнөөдөр та бүхэндээ эрүүл мэндийг тань хариуцаж, төрөл бүрийн өвчнөөс сэргийлээд зогсохгүй, гоо сайханд тань хөрөнгө оруулж, үзэсгэлэн төгс харагдуулах нэгэн жорыг танилцуулахаар бэлтгэлээ.

Энэ нь сармис болон зөгийн балны хольц юм. Тус жор нь чухам ямар ач холбогдолтойг мэдэж авцгаая.

  • Арьсны уян хатан чанарыг сайжруулна

Зөгийн бал болон сармис нь байгалийн хамгийн хүчтэй антиоксидантууд юм. Үүнийг идсэнээр бие дэх хорт бодисууд гадагшилж, бактериуд үгүй болох аж. Тийм ч учраас арьсыг цэвэрхэн, ямар нэгэн асуудалгүй байхад том туслалцаа үзүүлнэ.

  • Илүүдэл жинтэй тэмцэнэ

Хэрвээ та илүүдэл жинтэй бол элсэн чихрийн хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Харин элсэн чихрийн хэрэглээгээ зөгийн балаар орлуулж болох юм. Үүнээс гадна зөгийн бал нь хоол боловсруулах системийг сайжруулж, турахад туслах аж.

  • Эрүүл зүрх

Энэхүү жор нь антиоксидантаар баялаг учир судасны ханыг цэвэрлэж, зүрхний үйл ажиллагааг дэмжинэ. Үүнээс ганц халбагыг идэж байхад зүрхний өвдөлт болон толгойн өвдөлтийг намдаана.

  • Тархины үйл ажиллагааг дэмжинэ

Тус бэлдмэл нь тархины эсүүдийг дэмжиж, стрессийг бууруулахын зэрэгцээ ой тогтоолтыг нэмэгдүүлнэ. Кальциар баялаг учир тархины үйл ажиллагаанд сайнаа нөлөөлнө.

  • Хоол боловсруулах системийг сайжруулна

Өглөө бүр өлөн дээрээ нэг халбагыг идсэнээр хоол боловсруулах замын бүх өвчнийг анагаана. Мөн ходоод гэдэсний бактерийг устгана.

Орц:

  • Цэвэр зөгийн бал – 200 гр
  • Сармис – 150-200 гр

Бэлтгэх болон хэрэглэх арга:

Сармисаа хальсалж, угаагаад хатаана. Дараа нь сармисаа хэрчиж, зөгийн балан дээрээ хийгээрэй. Шилэн саванд хийж, харанхуй газар 7-10 хоног хадгална.

Та өглөө бүр нэг жижиг халбагыг хоолноос 30 минутын өмнө идэж байгаарай. Эсвэл та нэг стакан бүлээн усанд нэг халбагыг хийж найруулаад ууж ч болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!