Ажил дээрээ таарч болох хамгийн дургүй хүргэм хүмүүсийн төрлүүд

Ажлын оффис дээр төрөл бүрийн хүмүүс цугларсан байдаг. Тэдэн дунд ажилдаа сайн, бусдыг гэх сэтгэлтэй, зөөлөн дулаан олон хүн байх бол, хов живэнд дуртай, хувиа хичээсэн, бусдыг шүүмжлэх дуртай хүмүүс ч бас байдаг билээ. Өнөөдөр та бүхэндээ хүмүүсийн хамтран ажиллахаас зайлсхийдэг, аль болох хол байхыг хичээдэг ажилчдын төрлийг танилцуулж байна.

Хов жив яригч

Ажил дээр болсон бүх зүйлсийг, хүмүүсийн амнаас гарсан бүх үгсийг энэ тэрүүгээр ёстой л хор хутгаж, хов ярьдаг хүмүүс гэж байдаг.

Өөрчлөлтийг эсэргүүцэгч

Шинэчлэл хийж, бүгдээрээ нэг шат ахицгаая гэхэд ганцаараа дургүйцэж, үргэлж байсан байрандаа байхыг л хүсдэг нэгэн.

Хэл амтай нэгэн

Хүний хэлсэн үгийг хэзээ ч зүгээр хүлээж авдаггүй. Заавал тайлбар тавьж, хэл ам хийж явдаг төрлийн хүн.

Өөрийгөө дээгүүр үнэлэгч

Ажилласан жил, туршлага ярьж үргэлж бусдаас хүндлэл нэхэж, ажлаас хойш суудаг.

Гомдоллогч

Үргэлж залхаж байна, ядарч байна гээд л сөрөг зүйлс ярьж, бусдыгаа тавгүйтүүлдэг.

Бусдыг ашиглагч

Аливааг өөртөө ашигтай байдлаар эргүүлэхдээ гаргууд. Бусдыг чимээгүйхэн ашиглаж, өөрийн ажлаа бүтээдэг. Харин эргээд тэднээс тус гуйхад танихгүй мэт л зөрж чадна.

Шимэгч

Үргэлж бусдын унаанд дайгдаж, бусдын хоолноос идэж, бусдаас мөнгө зээлж амьдардаг. Амархан аргаар, хялбархан байдлаар өөрийгөө болгож амьдардаг хүмүүс.

Залхуу

Багийн бусад гишүүд нь амрах ч завгүй ажиллаж байхад тэр тайван гэгч нь цай ууж сууна. Үргэлж ажлаас хойш сууж, төрөл бүрийн арга залиар өөрийгөө авч гардаг.

Их зант

Өөрийгөө бусдаас ухаантай гэж бодож, бусдыг ямагт дорд үздэг.

Шүүмжлэгч

Тэдний амнаас таатай үг гарна гэж горьдох хэрэггүй. Цаг ямагт бусдыг шүүмжилж, үүнийгээ үнэн шударга байдал гэж хаацайлна.

Цаг үрэгч

Ийм төрлийн хүмүүстэй хамт ажиллах хэцүү. Тэд ажлаа цагт нь хийж гүйцэтгэдэггүй төдийгүй бусдад ч садаа болдог. Үргэлж болсон болоогүй зүйлс ярьж, цаг хумсалж, төвөг уддаг.

Зааварлагч

Хамтран ажиллагсадынхаа хийх үйлдлийг нэг бүрчлэн ажиглаж зааварладаг. Хатуу чанга бөгөөд харьцахад тун ч хэцүү.

Хайнга нэгэн

Ажил нь юу болж байгааг ч үл сонирхож, дэндүү амар тайван байдаг нэгэн. Үүнээс болж бусад нь бухимдаж давчдаж, ёстой л нервээ барж гүйцдэг.

Харамч

Мөнгө цуглуулж, хураахад нүдэн балай, чихэн дүлий байх боловч, үнэгүй хоол, үдэшлэг болоход хамгийн түрүүнд гүйж ирнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!