Зүрхнийхээ дуудлагыг дагаж, хүйсээ өөрчилж, эцэст нь өөрийгөө олсон хүмүүс

Энгийн хүмүүсийн хувьд өөрчлөлт гэдэг үсээ засуулах, хувцасны стилээ өөрчлөх гэх мэт байдаг. Харин жинхэнэ өөрийгөө олохын тулд өөрчлөлт хийдэг хүмүүс ч бас байх аж. Дотроос нь үргэлж нүдсээр байдаг чимээг сонсохгүй царайлж, өөрийгөө шархлуулж, зовоож явсаар эцэст нь зоригтой алхам хийж, жинхэнэ өөрийгөө гаргаж ирдэг. Тэд бол хүйсээ сольсон буюу трансжендер хүмүүс юм. Хүн өөрийн хүйсээ сонгож төрдөггүй ч, сольж болдог. Өнөөдөр та бүхэндээ зүрхнийхээ дуудлагыг сонсож өөрийгөө өөрчилсөн хүмүүсийг танилцуулж байна.

30 нас хүрсний дараа зориг орчихсон. Хүмүүс юу гэх нь хамаагүй өөрийн хүслээр хийхээр шийдсэн юм. 25 сарын эмчилгээний үр дүнд би эмэгтэй болж чадсан

Гурван жилийн минь хөдөлмөр. Эмчилгээ хийлгэж, сэтгэл заслын эмчилгээнд ч хамрагдаж, эцэст нь жинхэнэ өөрийгөө олсон

Хүмүүс итгэдэггүй юм. Гэхдээ би ийм байж байгаад ингэж өөрийгөө өөрчилсөн. Чадахгүй мэт санагдаж, өөртэйгээ тэмцэлдэж явсаар үхэх байх гэж боддог байсан ч, нэг л өдөр зориг орчихсон. Би өөрийгөө хайрлахыг хүссэн юм.

63 нас хүрсэн ч өөрийгөө өөрчилж, зүрхээ дагаж болдог юм байна. Хэтэрхий оройтох биш хэзээ ч хийхгүй байх л аймшигтай

Дааврын эмчилгээнд хамрагдаад 1 жил 4 сар болсны дараах өөрчлөлт

Одоо л тайван амьсгалж, аз жаргалтай байж чадаж байна. Өмнө нь үргэлж нэг л зүйл буруу байгааг мэдэрдэг байсан

Хэцүү үе маш их байсан. 1000 өдөр хичээсэн, зогсолтгүй хичээсээр, хүмүүсийн юу гэхийг ч үл тоож хичээсэн. Үр дүнд нь би шагналаа авсан

Дааврын эмчилгээнд явж эхлээд 2.5 жил, мэс ажилбарт ороод 7 сар болж байна

4 жилийн хугацаанд маш их зүйл өөрчлөгдсөн

Өөрийгөө ингэж чадна гэж төсөөлөлд ч буудаггүй байсан

Дааврын эмчилгээнд хамрагдаад 14 сар өнгөрсөн байна. Ахиад ч хийх зүйлс их байгаа

32-35 насны хооронд гарсан өөрчлөлт

Үргэлж айж нуугдаж явсан ч, одоо сэтгэл амарч байна. 

Би зоригтой хүн л дээ. Бусдын юу гэхээс хэзээ ч айдаггүй, дураараа төрлийн хүн. Тиймдээ ч өнөөдөр өөрийгөө хайрлаж явсаар энд ирчихээд байна

Мэдээж маш олон зүйлс өөрчлөгдсөн. Дааврын эмчилгээ, гоо сайхны мэс ажилбар, сэтгэл заслын эмчилгээ гээд л. Энэ дүр төрхийг олж авах гэж би их хичээсэн

Нэг жилийн дотор ч олон зүйл өөрчлөгдөж болдог юм байна. 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!