Хятадад 2 жил амьдарсан залуугийн сурч мэдэж авсан сонирхолтой зүйлс

Хоёр жилийн турш Хятад улсад амьдарсан туршлагаас та бүхэндээ хуваалцахаар бэлтгэлээ. Тус улсын соёл, өдөр тутмын амьдрал, хүмүүсийн хандлага гээд өөрийн мэдэж авсан зүйлсээ энд сийрүүлж байна.

  • Маш нөхөрсөг. Найз нөхөд, гэр бүлийнхэн, хамаатан садандаа хамаг байдгаа барьж, хүнд хэцүү зүйл тохиолдоход санаагаа чилээж, чадах хэрээрээ тусална. Таны хамаатан хэчнээн хол амьдардаг байсан ч хамаагүй, баяр ёслол бүрээр танд бэлэг илгээж, эрүүл энхийг хүснэ гэсэн үг. Мөн олон жил хөрш зэргэлдээ амьдарсан хүмүүс гэр бүлээс өөрцгүй болсон байдаг.
  • Хятад хүмүүс нойр маш чухал гэдгийг тун сайн мэднэ. Эрүүл амьдралын үндэс сайн унтаж амрах гэж боддог тул хаана ч хамаагүй хэдхэн минут унтаад эрч хүчээ нөхчихдөг. Ялангуяа өдөр унтаж амрах тусгай амралтын цагийг ч гаргасан байдаг. Зах, дэлгүүрийн ажилчид өдөр хэсэг амарч, унтаж, хамаг ажлаа зогсоож, үүдээ барьдаг. Энэ нь тэд мөнгөнөөс илүүтэй эрүүл мэндээ боддог гэдгийн баталгаа. Жижиг хотуудад дэлгүүрүүд 11:30-14:30 хүртэл хааж, хоолоо идэж унтаж амардаг.
  • Хятадад тогтсон “Хятад хоол” гэж байдаггүй. Бүс нутгийн маш өвөрмөц уламжлалтай. Хятадад яг хаана байгаагаасаа хамааран өөр өөр хоол хүнс, өөр өөр халуун ногоо, хоол хийх өөр аргыг хэрэглэнэ. Сычуань нь халуун ногоотой хоолоор, хойд бүс нутгууд банш, Ухань самрын соустай гоймон, халуун ногоотой нугас зэргээр алдартай гэхчлэн нутаг бүр өөр өөрийн гэх нэрийн хоолтой.

  • Хятадын хамгийн түгээмэл уламжлалт анагаах ухаан бол халуун ус юм. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, толгой өвдөх гээд л бие тавгүйрхэх төдийд халуун ус уухыг зөвлөдөг. Хүмүүс өвчтэй эсвэл эрүүл эсэхээс үл хамааран халуун ус уудаг. Олон нийтийн газар, гудамж талбай, онгоцны буудал гээд л олон хүн үйлчлүүлдэг газруудад үнэгүй буцалсан ус авах боломжоор хангасан байдаг.
  • Хятад хоолны газруудад аяга тавгийг гялгар цаасаар ороож өгдөг бөгөөд энэ нь эрүүл ахуйн шаардлага хангасан байдаг. Бохир байх боломжгүй тул хүмүүс санаа зовох зүйлгүй хоолоо идэж болно.

  • Нярайн живхийг зөвхөн том хотод амьдардаг хүүхдүүд л хэрэглэдэг. Хөдөө нутагт бол хүүхдүүд дан өмд өмсдөг бөгөөд олон нийтийн газар явж байгаа тохиолдолд цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам дагуу бие засуулах нь бий.
  • Гаднах төрхийг тайлбарлахдаа Хятадууд нүүрийг бүрэлдэхүүн хэсгүүдэд нь задалдаг. Тэд “Чи том нүдтэй / өндөр хамартай / жижиг амтай / цагаан арьстай тул үзэсгэлэнтэй юмаа” гэж хэлдэг. Тус улсын гоо сайхны үнэлэмж бол цагаан цэвэрхэн арьс. Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд цагаан арьстай байдаг. Тиймдээ ч бүсгүйчүүд нарнаас арьсаа хамгаалж, нүүрэндээ хаалт зүүж явах нь бий. Үүнээс гадна арьс цайруулах төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд маш их байдаг билээ.
  • Хосуудын харилцаа гэрлэлтээс эхэлдэг. Дөнгөж нэгнээ таньж мэдэж эхэлж байгаа ч, шууд л гэрлэлтийн талаар ярилцаж, энэ хүн сайн хань байж чадах уу гэх асуултыг өөрөөсөө асууна. Хятад хүмүүсийн хувьд хамгийн чухал зүйл бол гэр бүл. Гэр бүл зохиож, хүүхэдтэй болох нь тэдний амьдралын зорилго. Тиймээс амьдралын ханиа хайж яваа залуус олон.

  • Олон нийтийн газар явахдаа хосууд нэгэндээ хүрэх, нэгнээ үнсэх зэрэг нь хориотой. Томоохон хотуудад барууны соёлын нөлөөгөөр харьцангуй чөлөөтэй болж байгаа ч, одоо хэр нь тэврэлдэж яваа хосууд руу таагүй харах хүмүүс олон. Мөн Хятадууд биед нь хүрэхэд дургүй. Нэгэндээ сэтгэлээ илэрхийлж харуулахдаа тааруу. Аав ээждээ, хүүхдэдээ хайртай гэдгээ бараг хэлдэггүй. Харин үйлдлээрээ харуулахыг зорьдог.
  • Бүх асуудлыг их хэмжээний хүн амтай холбож тайлбарладаг. Хятад хүнээс яагаад энд ийм их түгжрэлтэй юм бэ гэхээр, хэтэрхий олон хүн амьдардаг болохоор, яагаад их утаатай юм бэ гэвэл хэтэрхий их хүн амтай болохоор гэж хариулна.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!