Алдартай бүсгүйчүүд оливын тосыг арьс арчилгааны бүтээгдэхүүний оронд ашиглаж, гоо төрхөө хадгалдаг

Дэлхийн алдартай бүсгүйчүүд гоо үзэсгэлэнтэй төрхөө үүрд хадгалж чаддаг. Тэдний сайхан төрхний нууц нь үргэлж үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаггүй. Алдартай олон бүсгүйчүүд арьс арчилгаандаа оливын тос ашигладаг болохоо дурдсан бөгөөд энэ нь арьсыг гэрэлтсэн, эрүүл байхад тусалдаг болохыг онцолжээ. Тэгвэл хамтдаа оливын тосыг юунд хэрхэн хэрэглэж болохыг хамтдаа мэдэж авцгаая.

Эмзэг мэдрэмтгий арьсыг тайвшруулна

Оливын тос нь үрэвслийг эсрэг үйлчилгээтэй тул эмзэг мэдрэмтгий арьсанд тохирно. Бактерийн эсрэг үйлчилгээтэй тул арьсыг чийгшүүлж, тэжээл өгөхөөс гадна батганаас урьдчилан сэргийлэх боломжтой. Алдартай жүжигчин Эмма Стөүн нь амархан харшилж, үрэвсдэг төрлийн арьстай тул арьсаа тайвшруулахын тулд оливын тос хэрэглэдэг байна. Мөн олон төрлийн найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж чаддаггүй, харшлаад байдаг учир арьсаа чийгшүүлэх зорилгоор оливын тосыг түрхдэг аж.

Хуурай арьсыг чийгшүүлнэ

Оливын тос нь арьсыг гайхалтай чийгшүүлнэ. Хуурайшиж гэмтсэн арьсыг тайвшруулж, чийгшүүлэх зорилгоор оливын тосыг хэрэглэх нь бий.

Биеийн тос болгож ашиглаж болно

Кайли Женнер нь оливын тосыг биеийн лосьон болгон ашигладаг гэдгээ хэд хэдэн удаа дурдсан. Энэ нь түүний биеийн арьсыг зөөлрүүлж, гялалзсан болгодог хэмээжээ. Тэрээр шүршүүрт орохдоо биеийн арьсаа гуужуулж, дараа нь шингэн савангаар угааж, эцэст нь оливын тосоор тослодог байна.

Хумсыг бэхжүүлнэ

Оливын тос нь Е витамины агууламж өндөр тул цусны эргэлтийг сайжруулж, яс үсийг бэхжүүлнэ. Жүжигчин Жулиа Робертс хумсаа эрүүл байлгахын тулд оливын тос түрхдэг аж.

Үсийг гялалзсан болгоно

Олон одод үсээ эрүүл, гялалзсан байлгахын тулд оливын тос ашигладаг байна. Жишээлбэл, Миранда Керр долоо хоногт нэг удаа үсэндээ органик оливын тос түрхдэг аж. Энэ нь хуйханд тэжээл өгч, үсний угийг эрүүл байхад тусалдаг болохыг онцолжээ.

Хагарсан өсгийг эмчилнэ

Хагарсан өсгийг эмчлэхэд оливын тос тус болно. Жулиа Робертс чидун жимсний тосыг зөвхөн хумсанд төдийгүй хөлөндөө ашигладаг байна. Тэрээр оливын тосыг ашиглаж гуужуулагч хийж, хөлийн өсгийгөө эмчилдэг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!