Таны биед D амин дэм дутагдаж байгааг илтгэх 6 дохио

Дэлхий даяар нэг тэрбум орчим хүн D амин дэмийн дутагдалтай гэсэн тооцоо байдаг. Энэ нь мэдээж дээгүүрт бичигдэх тоон мэдээлэл бөгөөд орчны нөлөө болон бусад шалтгааны улмаас бий болдог. Тиймээс D амин дэм дутагдаж буйг илтгэх дараах шинжүүдийг мэдэж аваад, үүсэх эрсдэлээс урьтан сэргийлэхийг зөвлөж байна.

  1. Үс унах болон шингэрэх

Витамин D нь бидний үс хумс ургахад шаардагддаг уураг болох кератиныг боловсруулдаг. Тиймээс уг амин дэм дутагдах нь үс унаж шингэрэх үндсэн шалтгаан болдог байна. Мөн энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тохиолдож болохыг анхаараарай.

  1. Гүн нойр авч чадахгүй байх

D амин дэм нь нойрны асуудалд чухал үүрэг гүйцэтгэдэг ба нойргүйдэл, ядаргаа, тогтмол сэрэх үзэгдэл зэрэг нь D витамины дутагдлаас шалтгаалдаг байна. Түүнчлэн зарим хүмүүсийн хувьд энэ нь амьсгал тогтворгүй болох, давхцах зэрэг шинжээр илэрдэг аж.

  1. Илүү өвчлөмтгий болох

Хүний амьсгалын систем, вирусээс хамгаалах дархлааны тогтолцоог хамгаалдаг зүйлсийн нэг бол D амин дэм юм. Харин таны биед энэ витамин дутмаг байвал вирус биед хялбархан нэвтэрч, нэг ёсондоо ханиад бронхит уушгины хатгалгаа зэрэг өвчнөөр байнга өвчлөх нөхцөл болдог.

  1. Яс, үе мөчний өвдөлт бий болох

Нэгэн судалгаагаар үе мөчний архаг үрэвсэлтэй хүмүүсийн D амин дэмийн түвшин харьцангуй бага байсан гэх нийтлэг шинж ажиглагдсан байна. Учир нь энэ витамин нь кальцийг биед шингээж, ясны массыг хадгалахад идэвхтэй оролцоо үзүүлдэг.

  1. Үргэлж ядарсан мэдрэмж авах

Ядаргаа нь стресс, түгшүүр, сэтгэлийн хямралаас гадна D витамин дутагдсантай холбоотой байдаг гэнэ. Яагаад гэвэл дээр дурдсаны дагуу уг амин дэм багассанаар үе мөч сийрэгжин булчин суларч, энэ нь эргээд биеийг илүү ядраадаг аж. Тиймээс нэмэлт тэжээл хэрэглэж хооллолтоо өөрчлөн алдагдсан энергиэ нөхөх боломжтой.

  1. Шарх удаан эдгэх

Чихрийн шижин өвчний үед шарх удаан эдгэдэг ч энэ өвчин тусаагүй бол D амин дэм дутагдсан байх өндөр магадлалтай. Тодруулбал, энэхүү витамин нь шинэ эд эсийг бий болгож, дархлаа дэмжих нөлөөтэй юм. Тиймээс таньд үүссэн шарх нэг л эдгэж өгөхгүй байвал хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!