Эмэгтэй хүн бүр эрүүл мэндээ дэмжиж, гоо сайхнаа хамгаалахын тулд идэх ёстой хоол хүнс

Эмэгтэйчүүдийн бие арчилгаа их шаардагдана. Зөв хооллож, эрүүл мэнддээ анхаарахгүй бол үс зүс гундаж, арьс муухай болж, бие өвдөж эхэлнэ. Үргэлж эрч хүчтэй, үзэсгэлэнтэй эрүүл байхын тулд идэх ёстой хоол хүнс гэж байх аж. Тэдгээр нь юу болохыг та бүхэндээ дуулгахаар бэлтгэлээ.

Нимбэгтэй ус нь бодисын солилцоог идэвхжүүлж, жингээ хасахад тусална

Нас ахих тусам ходоодны хүчиллэг хэмжээ буурдаг. Харин үүнээс болж атрофик гастрит өвчнөөр өвчлөх магадлал өндөр болж ирнэ. Тэгвэл нимбэгтэй ус ууж, ходоодны хүчлийг тэнцвэржүүлж, бодисыг солилцоог нэмэгдүүлж болох юм. Та өдөр бүр нимбэгтэй ус ууснаар өдөрт авах ёстой С витаминаа авч, бага калороор эрч хүчээ нөхөж авч, өлсөхийг дарж чадна. Үүнээс гадна тус амтат ус нь элгийг хоргүйжүүлдэг. Нимбэгний хүчилд агуулагддаг цитрус флавоноидууд нь хорт хавдартай тэмцэх, үрэвслийг бууруулах үйлчилгээтэй.

Брокколи идэж үрчлээтэй тэмцэж болно

Брокколи бол таны эрүүл мэндэд нөлөөлж буй янз бүрийн асуудлыг шийддэг супер хүнсний ногоо юм. Нэг аяга брокколи нь коллагены нийлэгжилтэд нэн чухал амин дэмийг 100% агуулдаг. Коллаген нь арьсны уян хатан чанарыг хангадаг бөгөөд үрчлээнээс сэргийлнэ. Мөн брокколи нь эсийг шинэчлэхэд тусалдаг А аминдэмээр баялаг бөгөөд арьсны хуучин эсүүдийг шинэ эсээр солиход тусалдаг.

Турмерик үрэвслийг намдаана

Турмерик бол энэ цагийн хамгийн сайн судлагдсан эмийн ургамлын нэг бөгөөд байгалийн гаралтай эм хэмээгддэг. Энэ нь хүчтэй антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Мөөгөнцөр, бактерийн эсрэг үйлчилгээтэй ба вирусын эсрэг тэмцдэг гэдгээрээ алдартай. Тиймээс, турмерик нь кандидоз мөөгөнцрийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болдог.

Кийнва нь үсний булцууг бэхжүүлнэ

Кийнва бол ургамлын гаралтай хоол хүнс бөгөөд уураг, эслэгээр биеийг хангаж өгнө. Энэ нь бүхэл бүтэн үр тариа, супер хүнс гэж тооцогддог. Уургийн өндөр агууламж нь үсний булцууг хамгаалж, тэжээл өгдөг бол чийгшүүлэгч бодисууд нь хуйхыг эрүүлжүүлнэ. Бохирдол, тоос шороо зэрэг орчны нөхцлөөс хамгаалахын тулд үсний дээгүүр үл үзэгдэх хальс үүсгэдэг.

Омега 3-аар баялаг хоол хүнс хэрэглэх нь зүрхний өвчнөөс сэргийлнэ

Омега 3 тосны хүчлээр баялаг хэд хэдэн хоол байдаг бөгөөд хамгийн түгээмэл нь далайн хоол юм.

  • Салмон
  • Туна
  • Сардина

Омега 3-аар баялаг хоол хүнс нь эйкосапентаены хүчил, докозагексаены хүчил, EPA хүчил агуулдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой тустай төдийгүй зүрхний өвчлөлөөс сэргийлэхэд тусална.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!