Оддын стилиэс санаа авч хувцасласан бүсгүйчүүдийн туршилт

Алдартай бүсгүйчүүд өөр өөрийн гэх стилтэй байдаг. Тэдний өнгө төрхийг тодорхойлох, тэдний нэрийн хуудас болсон хувцаслалтууд нь трэнд болдог жамтай. Тэгвэл тэдний стилээс санаа авч, хувцасласан бүсгүйчүүдийн туршилтын талаар танилцуулж байна.

Виктория Бекхэм

“Викториягийн тухайд дээд зэрэглэлийн харагддаг, классик стилтэй нэгэн. Түүний зургуудыг харахаар эрхэмсэг, үзэсгэлэнтэй гэх үгс л толгойд буудаг. Тиймээс би ч бас ийм дүр төрхийг өөртөө суулгахыг хүссэн. Ингэхдээ бор өнгийн урт хүрэм сонгож, дотуур нь ижил өнгийн даавуун өндөр суудалтай сул өмд, цагаан цамц өмссөн. Мэдээж өсгийтэй гутлыг мартаж болохгүй. Энэ хувцаслалт намайг тэс өөр нэгэн мэт санагдуулсан төдийгүй өөрийгөө ёстой л эмэгтэй хүнээр мэдэрсэн. Одооноос би дандаа ингэж хувцаслана” – Дариа

Рианна

“Богино шорт гэхээр л футволктой хамт өмсөх ёстой чөлөөт хувцас гэж ойлгодог байсан. Гэхдээ Рианнагийн өвөрмөц, өөртөө итгэлтэй хувцаслалт нь маш их таалагдаж туршиж үзэхийг хүссэн юм. Өөрт байсан богино жинсэн шортоо гаргаж өмсөөд, дээгүүр нь урт хүрэм өмсчихсөн. Үнэхээр л өөр мэдрэмж төрсөн. Маш сонирхолтой туршилт байсан шүү” – Анастасия

Ирина Шейк

“Иринагийн тухайд төгс төгөлдөр бие галбиртай, юу ч өмссөн сайхан харагдах нэгэн. Гэхдээ надад ч бас түүний стилийг туршиж үзэх зориг байсан. Хүзүүтэй ноосон цамц сонгож, доогуураа савхин том шорт өмссөн. Гутлын тухайд богино түрийтэй үдээстэй гутал өмссөн. Надад энэ хувцаслалт маш их таалагдсан. Өөртөө итгэх итгэл ч нэмэгдэж, өдрийг таатай өнгөрүүлсэн” – Иванна

Рози Хантингтон-Уайтли

“Энгийн боловч классик хувцаслалт. Розигийн дүр төрх маш цэвэрхэн бас үнэтэй харагддаг. Түүнийг дуурайж, хээтэй срочки, хар хүрэм, жинсэн шулуун өмд сонгож өмссөн. Эхэндээ итгэлгүй байсан ч өмссөний дараа үнэхээр сонирхолтой бас үзэмжтэй дүр төрх бүрдсэн” – Дарья

Риз Уитерспун

“Тэр энгийн бөгөөд дур булаам дүр төрхийг бүтээдэг нэгэн. Тиймээс надад маш ойрхон санагдаж, хувцаслалтыг нь дуурайж үзэхийг хүссэн юм. Мэдээж маш их таалагдсан.” – Элена

Эмили Ратайковски

“Түүний хувцаслалт, загварын мэдрэмж дийлдэхгүй. Бага зэрэг эмээсэн ч, зориглож үзэхээр шийдсэн юм. Хар өнгийн цамц, том хэмжээтэй хүрэм өмсөөд бүс бүсэлсэн. Өөрийгөө өөр өнцгөөс харах сонирхолтой туршилт байлаа.” – Наталья

Милли Бобби Браун

“Би юбка өмсөөд байдаггүй. Тиймээс өөрийгөө сорьж үзэхийг хүссэн юм. Эцэст нь би чадсаан. Өөрийгөө эмэгтэйлэг байдлаар мэдэрч, дотроосоо гэрэлтэж байгаа мэт санагдсан” – Лила

Белла Хадид

“Би оффис ажил эрхэлдэг учраас үргэлж албаны хувцасладаг. Хэзээ ч чөлөөт хувцас өмсөж байгаагүй. Харин Беллаг хараад шууд л түүний хувцаслалтыг турших хүсэл төрсөн юм. Маш чөлөөтэй, сонирхолтой байсан” – Сара

Хейли Бибер

“Өнгөлөг, өөртөө итгэлтэй дүр төрх бол Хейлигээс байнга харагддаг. Түүний стилийг дуурайж хувцаслаж, зуны таатай мэдрэмжийг авсан шүү” – Иванна

Миранда Керр

“Үзэсгэлэнтэй, зөөлөн дүр төрх Мирандагийн нэрийн хуудас. Харин би түүн шиг гэрэлтэхийг хүссэн юм. Зуны дулаахан мэдрэмж төрүүлэх даашинзыг сул хүрэмтэй хослуулж өмссөн. Өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодорч, аз жаргалын даавар ялгарч байсан” – Күйн

Хатан хаан Максима

“Хатан хаан Максимагийн өнгөлөг төрхийг туршиж үзэхээр шийдсэн юм. Өдрийн турш гэрэлтэж, эрч хүчээр дүүрэн байсан шүү” – Вита

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!