Таалагддаг залуугаа өөртөө дурлуулахад туслах жижиг үйлдлүүд

Бусадтай харилцахад харилцааны 80 орчим хувь нь аман бус байдаг. Ийм учраас бид биеийн хэлэмжээрээ юуг яаж илэрхийлж болох талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Үг хэлэхгүй, зөвхөн үйлдлээрээ л гэхэд ямар ч эрийг өөртөө дурлуулж болдог гэдгийг мэдэх үү? Өнөөдөр бүсгүйчүүддээ зориулан, эрчүүдийг өөртөө татахын тулд хийх ёстой үйлдлүүдийг танилцуулж байна.

Нүд рүү нь харж инээмсэглээд, цаашаа эргэж хар

Харц тулгарах маш чухал. Үүгээрээ та эрчүүдийн сэтгэлийг эзэмдэж чадна. Гэхдээ харц тулгарч байна гээд тэр чигтээ нүд рүү нь ширтээд байж болохгүй. Бүгдийг мэдрэмжтэй хийх нь чухал. Эрэгтэйн нүд рүү харж, харц тулгараад 5 секунд орчим зөөлөн ширт, дараа нь бага зэрэг инээмсэглээд ичингүйрсэн байртай харцаа өөр тийш нь шилжүүл. Энэ үйлдэл тань эрэгтэйн зүрхэнд түймэр тавих болно.

Хүзүүгээ харуул

Та таалагддаг залуугийнхаа анхаарлыг татаж, өөртөө дурлуулмаар байна уу? Тэгвэл үсээ хойшлуулж, толгойгоо гэдийлгэж, хүзүүгээ гайхуул. Энэ нь ямар ч эрэгтэйг догдлуулж чадахуйц хүчтэй үйлдэл.

“Мэрилин Монро” хөдөлгөөнийг хий

Энэ хөдөлгөөнийг сайтар давтаж үзээрэй.

  • Толгойгоо бага зэрэг бөхийлгөнө.
  • Өөртөө дурлуулахыг хүсч байгаа залуу руугаа хар.
  • Хөмсгөө өргөж, нүдээрээ хөнгөн инээ.

Гараа ил гарга

Та болзож буй залуугийнхаа сэтгэлийг татахыг хүсч байвал, гараа ямагт ил гаргах хэрэгтэйг сана. Гараа халаасандаа хийж, гараа ширээн доогуур хийчихээд байвал, энэ нь эрчүүдэд таагүй санагдана. Харин эсрэгээрээ ямагт гараа ил гаргаж, ярихдаа ч гараа оролцуулах нь эрчүүдэд өөртөө итгэх итгэлийг өгөхөөс гадна уур амьсгалыг дулаахан болгоно.

Болзоондоо явахаас өмнө хүчирхэг поз авч, өөртөө итгэх итгэлээ олж ав

Болзоот залуутайгаа уулзахаас 2 минутын өмнө “Wonder Womam”-ы зогсолтоор зогсож, өөртөө хүч өгөөрэй. Энэ зогсолт нь стрессийн даавар болох кортизолын түвшинг бууруулж, өөртөө итгэлтэй болоход тусална.

Ташаагаа хөнгөн хаяж алх

Ташаагаа хөнгөн хаяж алхах өөртөө итгэлтэй бүсгүй рүү харц шидэхгүй өнгөрч чадах залуу гэж үгүй. Хэтэрхий биеэ барихын оронд зоригтойгоор бас итгэлтэйгээр харц дээгүүр, ташаа хаяж алхаж байгаарай.

Үсэндээ хөнгөн хүр

Үсэндээ хөнгөн хүрч, хааяа нэг хойш болго. Цаг ямагт үстэйгээ зууралдаад байж болохгүй. Энэ эсрэгээрээ эрчүүдийг цухалдуулж магадгүй. Тиймээс мэдрэмжтэй байх хэрэгтэйг чухалчил.

Нүдээрээ инээ

Эрчүүдэд эелдэг, зөөлөн бүсгүйчүүдэд илүүтэй таалагддаг гэх судалгаа бий. Үүн дээр үндэслэж, та түүнтэй ярилцаж байхдаа нүдээрээ хөнгөн инээж, хэтрүүлэхгүйгээр инээмсэглэлээ хянаарай.

Үйлдлийг нь дуурай

Бидэнтэй төстэй үйлдэл хийдэг, ижилхэн үзэл бодолтой хүмүүст өөрийн мэдэлгүй татагдаж, таатай ханддаг. Тиймээс сонирхож буй залуугийнхаа хийдэг үйлдлийг дуурайж хий. Энэ нь та хоёрын хооронд хүчин чармайлтгүйгээр итгэлцлийг бий болгоход тусална.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!