Хадам ээж тань хүртэл хараад сурч авахыг хүсэх гал тогооны лайфхакууд

Гал тогооны ажилд дургүй, нэг л эв хавгүй байдаг уу? Эсвэл гал тогоонд зогсоод хамаг нервээ барж, цагаа гарздаж орхидог бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь та бүхэндээ гал тогооны ажлыг хөнгөвчилж, цаг хэмнэж, стресст оруулахгүй байх аргууд буюу лайфхакуудыг хүргэж байна. Тэмдэглэж аваад, дараа нь ашиглаад үзээрэй.

Сонгино хэрчихдээ уйлахгүйн тулд хажуудаа лаа асаа

Сонгино хэрчихдээ үргэлж уйлж, нүдээ хорсгож хэцүү байдаг уу? Тийм бол одооноос сонгино хэрчихдээ лаа асаачихаж байгаарай. Ингэснээр ааг нь дарагдаж, нүд хорсохгүй. Үүнээс гадна сонгиноо хэрчихээс өмнө хүйтэн усанд хийж хэсэг байлгаж болох бөгөөд дараа нь гаргаад хэрчихэд нүд мөн адил хорсохгүй юм.

Улаан лоолийг талхны хутгаар хэрч. Тэгвэл бутарч унахгүй, төгс дугуй хэлбэртэй хэрчихдэг болно

Мах, төмсийг төмөр тор ашиглан нэгэн зэрэг шарах шүүгээнд хийж шарж байгаарай. Энэ нь махыг илүү зөөлөн болгож, төмсний амтыг нэмэгдүүлнэ.

Их хэмжээний тахианы далавч шарах хэрэгтэй болвол, модон шор ашиглаж, шарах шүүгээний саванд багтааж болно.

Махны модыг гулгахгүй, нааш цааш хөдөлгөхгүй болгохын тулд доор нь даавуу алчуур тавиарай.

Гэсгээх гэж байгаа махаа хайруулын тавганд хийж орхивол илүү хурдан гэснэ.

Кимбабаа шинэхэн хэвээр хадгалахын тулд гялгар уутаар ороож, дээр нь нэг зүсэм талх тавьж, саванд хийгээрэй.

Чанасан өндгийг хялбархан хальслахын тулд халбага ашигла 

Бохирдсон савыг гараараа угаамааргүй байна уу? Тэгвэл энэ аргыг ашиглаарай

Тогооны таг тань багадаад байвал, хоолны модон хусуурыг ашиглаж болох юм

Пастаны гоймон чанасан усаа бүү асгаарай. Үүнийг ашиглаж соус хийхэд маш сайхан амттай болдог

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!