Цусны бүлэг үггүйгээр таны тухай олон зүйлийг хэлж чадна

Японд алдаршсан Кэцүэки-Гата бол цусны бүлгээр хүнийг таньж мэдэх, тодорхойлох нэгээхэн онол төрлийн зүйл юм. Адилхан цустай хүмүүст ижил зан чанар ажиглагдаж байгаагаар судалгаагаар баталж, тэдэнд байгаа нийтлэг зүйлсийг гаргаж ирсэн байна. Тэгвэл хамтдаа цусны төрлөөрөө өөрсдийнхөө тухай мэдэж авцгаая.

I буюу O бүлгийн цустай хүмүүс

  • I бүлгийн цустай хүмүүс нь өөртөө итгэлтэй, тууштай, тэсвэр тэвчээртэй, үргэлж гэрэл гэгээтэй талыг харж чаддаг эерэг байдаг. Тэд маш хариуцлагатай тул тэдэнд найдаж болно. Хүмүүстэй харилцаа үүсгэхдээ сайн, танил тал олон боловч, эцэстээ өөрийгөө л сонгодог.
  • Ажлаас хэзээ ч зугтдаггүй, ядаргаанд орох хүртлээ ч ажилладаг. Тиймдээ ч амжилт, аз, мөнгө тэдэнд соронз мэт л наалддаг.

II буюу A бүлгийн цустай хүмүүс

  • Мэдрэмж өндөртэй, дотогшоо хандлагатай буюу интроверт. Бүхнийг төгс хийхийг хүсдэг тул, аливаа зүйл хүслээр нь болохгүй бол амархан сэтгэл гутрал орно.
  • Заримдаа хэт мэдрэмтгий байдаг. Сэтгэл зүй нь амархан хувьсаж байдаг тул өөрийгөө тогтвортой байлгахын тулд уран зураг, йог, гэрэл зураг гэх мэт хобби байх нь бий.
  • Аливаа зүйлийг хийхээсээ өмнө 2 удаа боддог. Нэг итгэсэн хүндээ амь насаа даатгахад ч бэлэн. Дотоод сэтгэлээ, өөрийн үнэн төрхөө хүмүүст харуулах дургүй.

III буву B бүлгийн цустай хүмүүс

  • В бүлгийн цустай хүмүүс бүтээлч, сониуч, идэвхтэй байдаг. Тэдний хувиа хичээсэн зантай гэж тодорхойлох хүмүүс байх ч, уг мөн чанар нь маш зөөлөн, өгөөмөр.
  • Бусдын хэлэх үгс, харах өнцгөөс эмээдэггүй. Өөрийн явах замаа өөрөө бүтээдэг. Өөрийн гэсэн үзэл бодолтой, үүндээ бат зогсдог.
  • Шийдвэрийг амархан гаргадаг бөгөөд нэгэнт гаргасан шийдвэрийг нь хэн ч болиулж чадахгүй.

IV буюу AB бүлгийн цустай хүмүүс

  • IV бүлгийн цустай хүмүүс холимог шинж чанартай байдаг. Тиймээс тэднийг нарийн тодорхойлоход хэцүү. Тэд заримдаа нээлттэй, заримдаа хаалттай болчихдог, мөн урлаг, шинжлэх ухааныг сонирхдог.
  • Тэдний сэтгэл хөдлөл дээр үндэслэн зан чанар нь хурдан өөрчлөгддөг тул урьдчилан таамаглах аргагүй. Тийм ч учраас заримдаа хоёр нүүртэй гэж хэлэгдэх нь бий.
  • Амар тайван орчинг илүүд үздэг.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!