Монголын хамгийн үзэсгэлэнтэй олны танил бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн

Монголын хамгийн сайхан бүсгүйчүүд нэг дор цугларан Elisabetta Franchi SS2021 брэндийн нүүр царай болж зураг авалтанд оролцжээ.

“Эмэгтэй та өөрөөрөө бай, нэгэн хэвийн дэг жаягийг таягдан хая, ер бусын сонин бай гэхдээ илүү өөртөө итгэлтэй, будаггүй царайгаа итгэл төгс харц, нүд гялбам инээмсэглэлээрээ чимж, илүү дур булаам өөрийгөө ол. Харин хувцаслалт тань таны дотоод тусгалыг бусдад илэрхийлнэ. Зөвхөн танд л зориулагдсан тэр л бүтээлийг та эрж хайж байх хэрэгтэй. Үр дүнд нь танд хэмжээлшгүй өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндлэх хүндлэл ирэх болно. Амжилттай бүсгүйн ард дээд зэргийн хувцасны мэдрэмж байдаг юм.”

Нэвтрүүлэгч С.Чимгээ

Монголын телевизийн салбарын нүүр царай болсон, сор сэтгүүлч/нэвтрүүлэгчийн нэг бол яахын аргагүй С.Чимгээ билээ. СУИС-ийг төгсөн МҮОНРТ-ээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр өөрийн дуу хоолойгоор нийт монголчуудын сэтгэлд хоногшиж, талархлыг хүлээсэн нэгэн.

С.Чимгээ нэвтрүүлэгч таван жилийн өмнөөс телевизийн салбарт олон шинэчлэлийг авчирч, манлайлж буй Монгол ТВ-ийн багт нэгдэж, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дэд захирлаар ажиллан, олон сонирхолтой төсөлд гар бие оролцож яваа юм. Та бидний мэдэж байгаачлан, дэлхийн шилдэг контентын монгол хувилбар “Авьяаслаг монголчууд“-ын шүүгчээр ажилласан бөгөөд өөрийн нэрийн “Чимгээ шоу“-г ням гараг бүрийн оргил цагаар хүргэж байгаа билээ.

Загвар өмсөгч, топ модель Э.Одгэрэл

“Шилмэл загвар” агентлагаас загварын егртөнцөд хөл тавьсан “Мөнхийн залуу” тодотголтой топ модель Э.Одгэрэл өдгөө 50 нас аль хэдийн гарсан.

Тэрээр сүүлийн үед загварын тайз гэхээсээ илүү телевизийн кино, шоу нэвтрүүлэгт хүч үзэх болсон.

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг тэрээр 54 нас хүрч байгаа ч үргэлж залуу сайхнаараа олны анхаарлыг татсан хэвээр байгаа юм.

Загвар өмсөгч, топ модель Д.Пүрэвсүрэн

Орчин үеийн бүсгүйчүүд бие галбираатаа анхаардаг болсон. Алдарт эхийн одонгийн төлөө өрсөлдөж байгаа Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг бол топ модель Д.Пүрэвсүрэн. Гурвын гурван хүүхэд төрүүлсэн гэж хэн ч харсан түүнийг хэлэхгүй.

Төрөөд сар болоогүй байж тайзнаа гарч, гурван сарын дараа кинонд тоглож эхэлсэн тэр үнэхээрийн дайчин бүсгүй мөнөөсөө мөн. Тэрээр бие галбираа яаж ингэж авч яваагаа бүсгүйчүүдэд цахим хуудсаараа дамжуулан чөлөөтэй хэлчихдэг, цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч.

Хоёр хүүхэд жил дараалан төрүүлсэн тэрбээр хажуугаар нь уран бүтээлээ хийхээ ч мэдэгдээд авсан билээ. Өдгөө айл гэрийн журамт гэргийн үүргийг утгаар нь биелүүлж байгаа Д.Пүрэвсүрэн хэзээ олны өмнө гарч ирэх бол гэсэн хүлээлт их байдаг. Тэгвэл ийнхүү брэндийн нүүр царай болж олныг дахин гайхшрууллаа.

Дуучин Ука буюу Д.Уламбаяр

Ука нэрээр нь бидний мэдэх, Монголын рок попын нэгэн тод өнгө болсон, дуучин бол Д.Уламбаяр. Эгэл даруу, элгэмсүү яриа хөөрөөтэй тэрээр нүүр учирч байгаагүй хүний төсөөлснөөс тун ч өөр нэгэн ажээ.

Түүнтэй уулзахад товчхондоо, найзтайгаа уулзсан мэт дулаан сэтгэгдэл төрдөг гэж хүн бүр хэлдэг.

“Киви” хамтлагийн гишүүн, “The Voice” шоуны шүүгч, дуурийн дуучин, ажил амьдралаа гарамгай хослуулагч дуучин Ука энэ удаа загвар өмсөгч болжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!