“Vandebo” хамтлагийн хамтрагч А.Анир буюу УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн үзэсгэлэнт охин

Мэргэжлийн банкир, эдийн засагч, 20 орчим жил гадаад, дотоодын томоохон банкуудад ажилласан арвин туршлагатай, тэр дундаа Хас Банкийг олон жил амжилттай удирдсан эрхэм бол Г.Амартүвшин.

Тэрээр 2007 онд Харвардын Бизнесийн Сургуулийг төгссөн бөгөөд Shark Tank Mongolia нэвтрүүлэгт хоёр улирал дараалан хөрөнгө оруулагчаар ажилласныг манай уншигчид санаж буй биз ээ.

УИХ-ын эрхэм гишүүн маань саяхан өөрийн ажил карьерын түүхийг сургамжтай, сонирхолтой байдлаар бичсэн “Эргэлт, сонголт” номоо хэвлүүлээд буй.

Хувийн амьдрал, тэр дундаа хүүхдүүдээ олны хараанд тэр бүр өртүүлээд байх дургүй тэрбээр дөрвөн хүүхэдтэй хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Харин түүний гэргий Б.Дэлгэрмаа инстаграм хуудас дахь өөрийн танилцуулгадаа хоёр хүүхэдтэй хэмээн бичсэн нь олны анхаарлыг татсан.

Түүний одоогийн эхнэр Б.Дэлгэрмаагийн хувьд бизнесмен бүсгүйчүүдийн нэг бөгөөд хосууд В.Ананд, А.Анир гэх хоёр хүүхэдтэй.

В.Ананд “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэгээр шалгарч байсан илбэчин бол охин А.Анирын хувьд хүүхэд залуусын дунд алдартай болоод буй Vandebo хамтлагтай хамтарч Haru Haru, Odoo yrii зэрэг дуунуудыг хамтарч дуулсан чамгүй авьяаслаг охин ажээ.

Ингээд Г.Амартүвшин гишүүний үзэсгэлэнт охины зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!