Б.Сүндэръяа: Нэг л өдөр дүүг минь насанд хүрээд ажилд орох үед татаж чангаах ийм бохир эрчүүдийг таслан зогсоохын тулд би хэнд ч хэзээ ч худалдагдахгүй

Иргэн Б.Сүндэръяа 2021.04.11-ний өдөр “Sunee’s Ballet”, “Butenbayar Sunderya” фэйсбүүк хуудастаа нэгэн УИХ-ын гишүүн өөрт нь бэлгийн дарамт учруулсан, одоо хүртэл айлган сүрдүүлсээр байгаа тухай пост оруулсан юм. Тэгвэл Иргэн Б.Сүндэръяагийн нэр хаяггүй бичсэн пост өнөөдөр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, цаашлаад хүчирхийллийн эсрэг #METOO хөдөлгөөн болон орон даяар өрнөж байна.

Иргэн Б.Сүндэръяа өөрийн цахим хуудсанаа:

“Эмүжин эгчид талархлаа.

Тиймээ аргаа ядсандаа насан туршдаа барьцаалагдаж амьдрахгүйн тулд өөрийн амь нас цаашлаад гэр бүлийнхээ амь нас эрүүл мэндийг золиослож хоёр дахь замыг би сонгосон.

Сонгууль дөхөж таарлаа. Тэр нь ч зөв. Хэн нь хэн бэ гэдгийг хаа хаанаа мэдээд аваг.

Надад маш олон улс төрчид бизнесынхэн өмгөөлөгч гаргаж өгөх, цаашлаад хамгаалалтад оруулж хамгаалах талаар санал ирсэн ирсээр ч байна.

Би бүгдээс татгалзсан цаашдаач татгалзана.

Өмнөх сонгуулиар сонгуулийн золиосонд явахад надад энэ их санал тавьсан нэг ч улс төрч бизнесынхэн гар сунгаагүй бүгд нүүрээ халхалж хар амиа бодсон надруу бүхнийг чихэж цэвэрхэн үлдсэн энэ хүмүүсийн хэн нь хэн бэ гэдэг үнэн төрхийг мэдэх хүний хувьд би хэнд ч ашиглуулах алдаа гаргахгүй.

Хаа хүртэл тэмцэж чадахаа хармаар байна.

Нэг л өдөр дүүг минь насанд хүрээд ажилд орох үед татаж чангаах ийм бохир эрчүүдийг таслан зогсоохын тулд би хэнд ч хэзээ ч худалдагдахгүй!

Би хэзээ ч охин дүү нарынхаа ирээдүйг мөнгөөр үнэлэж худалдахгүй!!!

Энэ нь дүү нараа худалдаж идэж байгаагаас ямарч ялгаагүй.

Өмгөөлөгчийн минь хувьд Шихихутаг их сургуулийн минь хуулийн багш хүн. Багшаасаа тусламж авсан.

Цаашдаа хамт явна. Багш минь багаараа ажиллаж байгаа учир мөн нилээн урт хугацаа шаардагдах, цаашлаад халдашгүй дархан эрхтэй эрх мэдэл хэмжээлшгүй мөнгөтэй хүнтэй үнэний төлөө ямарч санхүүжилт ар талгүй хүч тэнцвэргүй тулаанд орж байгаа болохоор надад мөнгө хэрэгтэй.

Ажил маань хаагдсан болохоор би хадгалсан хэдэн төгрөг унаж буй машинаа зарж өмгөөллийн хөлсөө болон бусад жижиг зардалд гаргах бодол байгаа.

Шударга сэтгүүлчид охин хүүхдүүдтэй олон ээж аав болон ард түмнийхээ хүчээр илүү зарлага гарахгүй гэж итгэж байна.

Золиос хэрэгтэй бол зөвхөн өөрийн нэр хүнд, эрүүл мэнд, амь насаа өгнө.

Шүүх дээр ялсан ч бай ялагдсан бай би насан туршдаа энэ хүний хорхойтой араанд зуугдаж буй болохоор анхнаасаа энэ эрсдэлээ тооцолсон учир хэнээс ч юунаас айхгүй.

Өөрийнхөө мэдэрсэн зовлон туулж буй гашуун амьдралыг дахин нэг ч эмэгтэйд амсуулахыг хүсэхгүй байна.” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!