Ганц бие болж улам үзэсгэлэнтэй болсоор байгаа жүжигчин, шүдний эмч Бадамцэцэгийн өөрчлөлт

“Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин бол мисс, шүдний эмч Б.Бадамцэцэгийг юм. Тэрээр уран бүтээл болон эмчийн ажлынхаа хажуугаар гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээжийн үүргийг авч яваа өнөө цагийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл билээ.

Тэрээр сүүлд хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа ганц бие ээж болсон тухайгаа хэлсэн бөгөөд хосуудын дунд үл ойлголцол гарсны улмаас хоёр тийш болжээ.

=

Бадамцэцэг сүүлийн үед өөртөө ихэд анхаарах болсон бөгөөд дэлгэцийн уран бүтээл болон телевизийн рекламд тоглож завгүй амьдралын хэв маягийг эрхэмлэж явна.

Сонирхуулахад шүдний эмч Б.Бадамцэцэг төрсөн өдрөөрөө хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилдэг өөрийн гэсэн уламжлалтай.

Шүдний дагина гэгддэг эмч бүсгүй дөрөв дэх жилдээ төрсөн өдрөө хүүхдийн шүд эмчлэхэд зориулж байгаа юм.

Энэ жилийн тухайд тэрбээр гурван эмнэлэгтэй хамтран 150 гаруй бага насны хүүхдийн шүдийг эмчилж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгчээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!