Б.Мөнхбаясгалан: Төрийн машин битгий хэл төрийн янханыг нь ч барахгүй юм байна

Б.Сүндэрьяа өөрийнх нь талаар бичсэн сэтгүүлч Мөнхбаясгалангийн хариултанд эгдүүцэж баримтаар ийн хариугаа өгч байна хэмээн нэгэн бичлэгийг ил гаргасан билээ.

Тэгвэл үүнд эгдvvцсэн үү эсвэл нөxцөл байдалд дypгүйцэв үү гэлтэй сэтгүүлч Б.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ.

“За за яаж ч хичээгээд, яаж ч зүтгээд 62 суудалтай хулгайч луйварчидтайгаа “хүчээ нэгтгэсэн” төрийн машиныг дийлэхгүй юм байна. Төрийн машин битгий хэл төрийн янханыг нь ч барахгүй юм байна. Ардын нам чамаас би лав үхтлээ айж байна. Ард олныхоо цусаар бичсэн аймшигт түүхийг чинь мэддэг болохоор бүр ч их айж байна.

100 жилийн ойн дээрээ төрийн эрхийг 100 хувь авах гэж улайрч байгаа 100, 100 урвалт, 100,100 хууран мэхлэлтийг чинь барахгүй юм байна…Гэхдээ энэ бүхний эцэст нэг л юм бодогдож байна. “Алагдаж болно, харин ялагдаж болохгүй” гэдэг үг хичнээн зууныг дамнан цусанд минь буцлаж, тархинд минь нэвчиж ирснийг улам бүр мэдэрч сууна… Ардын нам чамаас айж байна аа, айж байна!!!” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!