Халуун кофе хүний толгой дээр асгасан гэх Б.Ариунзаяагийн инстаграм дагагчийн тоо хэдэн мянга дахин өсжээ

Кофе шопд бусдын дээрээс халуун кофе асгасан хэрэг гарч олны анхаарлыг багагүй татаад байгаа билээ. Тэгвэл уг хэргийн гол буруутан МУИС-ийн хуулийн ангийн төгсөх курсын оюутан, хуульч Г.Батбаярын охин Б.Ариунзаяа аж. Түүнийг сургуулиас нь хасах саналыг оюутнууд гаргаж өдгөө 25 мянган гарын үсэг цуглаад байгаа юм.

Тэгвэл түүний хувийн инстаграм хаяг өдгөө 17 мянга хол давсан дагагчтай болжээ. Тэрээр энэхүү шуугиан тарьсан үйл явдал болохоос өмнө ердөө 700 гаран дагагчтай байсан гэх. Ямартай ч ээлж дараалсан олон үйл явдал түүнд ийм олон дагагч авчирсан бололтой.

Б.Ариунзаяагийн өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчээ хүйтэн кофе 20 гр л дусаасан, тэгээд ч харилцан үл ойлголцол болсон мэтээр ярьж олны дургүйцлийг улам нэмэгдүүлээд байна.

Хохирогч охины аав “Өчигдөр 15.00 цагийн үед охин маань хоёр найзынхаа хамт кофе шопод сууж байсан юм билээ. Гэтэл танихгүй эмэгтэй хүрч ирснээ “Намайг яагаад хараад байгаа юм бэ” гээд өшиглөсөн гэнэ. “Би чамайг танихгүй. Өмд заваан болгочихлоо. Гөвж өг” гэсэн чинь шууд халуун кофегоо толгой дээр нь асгачихсан байгаа юм.

“Манай аав том прокурор хүн. Би баян айлын хүүхэд. Та нар намайг яаж ч чадахгүй. Цагдаа ирээд 100.000 төгрөгөөр торгоно биз. Би өөдөөс нь шидчихээд явна” гэж охинд минь хэлсэн гэсэн. Манай охин үүнд ямар ч буруугүй. Огт танихгүй, эрүүл галзуу нь мэдэгдэхгүй хүн охины минь толгой дээр халуун кофе асгаад гэмтээчихлээ. Би гомдолтой байна” гэсэн юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!