УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн аз жаргалтай гэр бүл

2020 оны сонгуульд гадаадаас нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаагаа хийж чадаагүй ч Хөвсгөлчүүдээс чамгүй санал авсан хүн бол Л.Гүндалай. Түүний гэргий мисс Б.Аззаяа гэх бүсгүй бий. Тэд хэрхэн танилцсан түүхээ лайв хийж байсан удаатай. Тэрээр энэ тухай ярихдаа:

“Доналд бид хоёр хоёулаа мисс эхнэртэй гэдгээрээ адилхан. Заяаны хань зам дээр гэдэг ардын үг үнэн шүү. Нэг биеийн хань, нимгэн биений нөхөөс, нэг насны ханиа олж авна гэдэг бол хамгийн чухал, аз жаргал юм” гэжээ. Өнөөдөр түүний гэргийн төрсөн өдөр тохиож байгаа юм байна.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Өнөөдөр миний хань, охидын минь ээж, хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн төрсөн өдөр” хэмээн гэргийнхээ залуу үеийн зургийг оруулжээ.

Витамин охины хамт

Гэр бүлийн хамт

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!