Монгол улсын Шадар сайд С.Амарсайханы аз жаргалтай гэр бүл

Монгол улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан АНУ-д дээд боловсрол эзэмшиж, дипломат албанд ажиллаж байсан тэрээр Монголын томоохон компаниудын нэг “Оюуны Ундраа Групп”-ийг олон жил удирдаж, бизнесийн хөгжлийг дэмжих зорилготой “СЕО клуб”-ийг нэгэн үе толгойлж байв.

С.Амарсайхан дарга 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, НИТХ-ын дарга, Нийслэлийн засаг даргаар ажиллаж байгаад одоогийн албаа авсан билээ.

Түүний гэргий Монголын үндэсний олон нийтийн телевизийн цагийн хүрд нэвтрүүлгийн хөтлөгч Чимэддамбын Ичинхорлоо гэдгийг манай уншигчид андахгүй. Нэвтрүүлэгч бүсгүй 1995 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд 1995 оноос Монголын үндэсний олон нийтийн телевизийн Цагийн хүрд нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэлжээ. Тэрээр “Цөвүүг цагийн богд” киноны Ногоон дарь эх Аминаа, Отелла жүжгийн Дээдэмоны дүрд амжилттай тоглосон чадварлаг бүсгүй юм.

Залуу, халуун насны ховор зураг

Нэгэн зүгт хамтлагийн гишүүн, дуучин С.Заяа түүний гэргий МҮОНРТ-ын хөтлөгч, “Бэлэг” нэвтрүүлгийн санаачлагч Д.Одзаяа нарын хамт

Нэвтрүүлэгч Ч. Ичинхорлоо өөртэйгээ усны дусал мэт адилхан охины хамт

Тэрээр охины хамт NOMT брэндийн өд шиг хөнгөн, гуалиг харагдуулдаг, халууцуулдаггүй, намирсан дээлний нүүр царай болж хамтран ажиллажээ.

Түүний охин ээжтэйгээ адил үнэхээр үзэсгэлэнтэй

Тэдний хүү аав ээжтэйгээ хамт анхны сонгуулиа өгөөд буцаж байгаа мөч

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!