Хүн бүрт байдаг хар өнгийн хувцсыг хамгийн тансаг, дэгжин харагдуулах нууцууд

Хар өнгийн хувцас олон янзын ид шидтэй. Энэ нь таныг туранхай, гоолиг харагдуулах төдийгүй классик өнгө гэгддэг тул загварлаг төрхийг ч хадгална. Тийм ч учраас манай бүсгүйчүүд эргэлзэх зүйлгүй хар өнгийн хувцсыг сонгож авдаг. Харин хамгийн чухал нь үүнийг хэрхэн хослуулж өмсөх вэ гэдэг асуудал юм. Та бүхэндээ онцгойлон хар хувцсыг зөв тохируулж өмсөх талаар заавар зөвлөгөөг хүргэж байна. Дараагийн удаа хувцаслахдаа анхаараарай.

Илүү сайн ялгарч харагдах, өөр өөр материалтай хар хувцаснууд өмс

Та бүхэлдээ хар өнгийн хувцас өмсөхөөр шийдсэн бол материалд нь анхаарал хандуулаарай. Та даавуун хар цамц өмссөн бол, савхин өмд өмс. Ингэснээр илүү сонирхолтой, мэдрэмжтэй, дэгжин төрх гарч ирэх юм. Харин эсрэгээрээ адилхан даавуун цамц, өмд өмсчихвөл үнэхээр уйтгартай, дундаж төрх бий болно.

Биеийнхээ зарим хэсгийг ил гарга

Хар хувцас өмссөн үед биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргах хэрэгтэй. Ингэснээр илүү мэдрэмжтэй байдлыг илтгэнэ.

Нүүрнээсээ аль болох холдуул

Хар өнгийн хүзүүтэй цамц мэдээж муу сонголт биш. Ямагт дэгжин дүр төрхийг бүтээдэг тусалдаг. Гэхдээ байнга өмсөхөд тохиромжгүй. Хар өнгийг аль болох нүүрнээс холдуулж байх нь чухал. Хүзүү, мөрөө ил гаргасан хар өнгийн хувцас илүү тохиромжтой. Мөн хар өнгийн хүзүүтэй цамц нь нүүрийг том харагдуулдаг талтай.

Нэвт гэрэлтдэг хувцас зөв сонголт болно

Хар өнгөөр дагнаж хувцаслаж байгаа үед нэвт гэрэлтдэг, торон хар хувцсыг сонгож өмсөж байгаарай. Мөн мэдээж гоёмсог шилэн трико таны дүр төрхийг илүү дур булаам болгож ирнэ.

Саарал өнгө нэмж өг

Хар өнгөн дээр гэнэт огцом цагаан өнгө оруулж ирэхээс илүүтэй саарал өнгөтэй хослуулах нь илүү тохиромжтой. Таны дүр төрхийг зөөллөж ирнэ.

Гоёл чимэглэл ихтэй гутал сонго

Уйтгартай харагдахаас зайлсхийхийн тулд гутлаараа тоглолт хий. Илүү их гоёл чимэглэлттэй, гялалзсан гутал сонгож өмсөөрэй.

Тод өнгийн цүнх

Та тэр чигтээ хар өнгөөр дагнаж хувцасласан бол, заавал тод өнгийн цүнх барих хэрэгтэй шүү. Энэ нь таны хувцаслалтын гол зүйл байх болно.

Нүүр будалт маш чухал

Өөрт тохирсон, бага зэрэг тод гэж хэлж болохуйц нүүр будалт нь таны хар өнгийн хувцаслалтын чимэг байх болно. Нүүрээ будаагүй, гэсэн ч дан хар хувцас өмссөн бол, та тэр чигтээ л бараантаж, уйтгартай, эрч хүчгүй харагдах аюултай. Тиймээс нүүр будалтаа хэрхэвч мартаж болохгүй шүү.

Гоёл чимэглэл зүү

Таны хувцаслалтыг амилуулах өөр нэгэн зүйл бол гоёл чимэглэл. Хар өнгийн хүзүүтэй цамц өмссөн бол дээгүүр нь том хэмжээтэй зүүлт зүү, бугуйндаа бугуйвч зүү. Хар даашинзаар гоёсон бол хүн бүрийн харц булаах гоёмсог ээмэг зүү.

Мөн бүхэлдээ хар өнгөөр хувцаслаж, нэмээд хүзүүтэй хар цамц өмссөн бол үсээ дээш нь боогоорой. Ингэж байж л та илүү классик харагдаж чадна.

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!