Арьсны нүхжилт агшаахад туслах мэргэжилтнүүдийн 7 зөвлөгөө

Таны хэрэглэж буй бага хэмжээний чихэр, буруу хооллолт зэрэг нь таны нүүрэн дэх нүхжилт болон харагдах байдалд нөлөөлдөг. Та нүүрэндээ үүссэн байгаа нүхжилтийг багасгахын тулд олон арга хэрэглэж болох ч эдгээр аргуудыг мэргэжлийн эмчээс асуусны дараа хэрэгжүүлж эхэлбэл илүү үр дүнтэй юм.

1. Элсэн чихэр бүү хэрэглэ

Цэвэршүүлсэн элсэн чихэр болон шарсан хоол их хэмжээгээр идэх нь нүхжилтийг ихээр үүсгэдэг. Энэ нь инсулины түвшингээс шалтгаалан арьсны тослогжилтын ялгарал нэмэгддэгтэй холбоотой юм. Та үүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол бор сахараар орлуулаарай.

2. Тос арилгагч цаасыг байнга ашиглаж болохгүй

Энэхүү цаас нь арьсанд үүссэн тосыг авдаг хэдий ч улам ихээр ялгарахад хүргэдэг. Тийм учир та нүүр тань юунаас болж тослогжоод байгаа шалтгааныг олох хэрэгтэй.

3. Ногоон цайны хандаар тосны ялгаралыг багасгах

Ногоон цайны ханд агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн нь арьсыг тайвшруулж, хамгаална. Энэ нь тосны ялгаралыг бууруулж, хөгшрөлтийг удаашруулдаг. Хэт мэдрэмтгий биш л бол бүх төрлийн арьсанд хэрэглэхэд гэмгүй.

4. Өдрийн турш хуурай пудр хэрэглэж болохгүй

Хэрэв та байнга нунтаг пудр хэрэглэдэг бол үүссэн нүхжилтээ бөглөж магадгүй юм. Үүнээс гадна эдгээр бүтээгдэхүүн нь ихэвчлэн нүд, хамарыг цочроох тальк агуулдаг. Мөн мэргэжилтнүүд нүхжилтийн бөглөрөлтийг багасгахын тулд спонжны оронд багс хэрэглэхийг зөвлөж байна.

5. Комедогенгүй бүтээгдэхүүнийг хэрэглээрэй

Арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдаж авахаасаа өмнө комедоген агуулсан эсэхийг шалгаарай. Энэ нь нүхжилт үүсгэж, бөглөх магадлалтай байдаг. Үүнд оливын тос, кокосын тос зэрэг орно.

6. Салицилийн хүчилтэй цэвэрлэгч хэрэглээрэй

Судалгаанаас харахад салицилийн хүчил агуулсан цэвэрлэгч хэрэглэх нь нүх сүвийг цэвэрлэж агшаахад тусалдаг. Салицилийн хүчил агуулсан зарим цэвэрлэгч нь өдөр бүр хэрэглэхэд ч боломжтой зөөлөн байдаг. Өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан эсэхийг мэдэхийн тулд зааврыг шалгаарай.

7. Гелэн суурьтай цэвэрлэгч хэрэглээрэй

Мэргэжилтнүүдийн бас нэгэн зөвлөгөө бол лосьоны оронд гелэн суурьтай цэвэрлэгч хэрэглэхийг зөвлөж байна. Тэд илүүдэл бохирдол тослогжилтыг цэвэрлэхэд маш сайн бөгөөд энэ нь том нүхжилтийг агшааж багасгахад тусалдаг.

Та нүхжилттэй хэрхэн тэмцдэг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!