Солонгос жижиг орон сууцнуудын тохижилт: Санаа авах зүйлс олон

Солонгос орон сууцнууд маш цомхон тохижилттой байдаг. Гэхдээ тэнд хүний хэрэгцээ шаардлагыг хангах бүхий л зүйл бий. Жижиг зайнд ч тав тухтай амьдрах боломжийг хангаж өгдөг гэж болох юм. Хамтдаа Солонгосын орон сууцнуудаас санаа авч болох сонирхолтой зүйлсийг мэдэж авцгаая.

Цонх болон хөшиг

Солонгосын хямд, жижиг байрнуудын цонх ихэвчлэн иймэрхүү манантсан бүрхэг байдалтай байдаг. Учир нь байр хоорондын зай ойрхон тул хүмүүс нэгнийгээ ажиглах, нууцаар зураг авах, хувийн орон зайд халдах гэх мэт аюул гарч болзошгүй. Үүнээс сэргийлэх үүднээс цонхыг ингэж шийдэж өгдөг. Мөн хөшигний тухай ихэвчлэн буулгадаг цаасан хөшиг ашигладаг байна.

Гал тогооны угаалтуур

Гал тогооны цоргыг татаж гаргаад нааш цааш эргүүлж, амар хялбар байдлаар ашиглаж болдог. Мөн цоргоноос шүүсэн болон шүүгээгүй ус тусдаа гардаг бөгөөд нэг товчлуур дарахад хангалттай.

Гэрлийн унтраалга

Гэрээс гарахад гэрлээ унтраахаа мартчихаад гутлаа өмсчихсөн үед хэцүү байдаг шүү дээ. Гуталтайгаа жижиг өрөө рүү орж гэрлээ унтраагаад, угаалгын өрөөний гэрлээ ч унтраана. Харин Солонгосын байрнууд үүдэн хэсэгтээ ганц унтраалгатай байх бөгөөд үүнийг дарах төдийд бүх гэрэл унтарна.

Хувцас хатаагч

Солонгосын бүхий л байрнуудад цаанаасаа хувцас хатаагч олсыг шийдэж өгсөн байдаг. Олсыг татаж тогтоогоод л эндээ хувцсаа дэлгэж хатаана. Үнэхээр амар хялбар.

Бүхнийг багтаагч шүүгээ

Зай талбай багатай байрнуудад ийм төрлийн шүүгээ байх нь элбэг. Тус шүүгээ нь олон төрлийн үүрэгтэй бөгөөд бүхнийг нэг дор багтаадаг. Шүүгээний нэг булангаас хувцас индүүдэх тавцан гарч ирэх бол, өөр нэг хэсгийг татахад жижиг ширээ ч гарч ирнэ, мөн хувцсаа өлгөж, зарим цахилгаан бараагаа ч хадгалах боломжтой.

Телевизорт зориулсан хана

Зочны өрөөнд телевизор тавих зориулалт бүхий хана байдаг. Энэ ханыг тусгайлан чулуу эсвэл хавтангаар бүрж, илүү классик болгосон байдаг.

Хаалганы хонх үйлчилгээ

Гэрийн хонхыг дарахад камерт тухайн хүний дүрс харагдана. Энэ нь хэн хаалга тогшиж байгааг харуулах төдийгүй бичлэг болгож авдаг. Нэг төрлийн аюулгүй байдлын хамгаалалт болдог төдийгүй таныг гэртээ эзгүй үед хэн ирснийг камер шүүгээд мэдчихэж болно.

Будаа хадгалах том сав

Бараг айл бүрийн гал тогоонд будаа хадгалах том хайрцаг байдаг. Энэ нь энгийн нэг сав биш бөгөөд ухаалаг үйлдэл гүйцэтгэдэг. Жишээ нь сав тогтсон хэмжээгээр будааг доош асгаж, доод талын сав руу хийдэг. 150 будаа хэрэглэхээр бол, хүссэн хэмжээгээр тоогоор оруулахад будааг хэмжээд гаргаад өгнө гэсэн үг.

Ухаалаг ариун цэврийн цаас

Солонгосын ариун цэврийн цаасны тавиур нь хүртэл ухаалаг. Ариун цэврийн өрөөнд сууж байтал хэн нэгэн гэрт ирвэл 00-ийн цаасны тавиур дээрх нэг товчыг дараад л хаалгаа онгойлгож болно. Мөн үүний тусламжтайгаар утасныхаа дуудлагад хариулах, радио сонсох боломжтой аж.

Хөлгүй сандал

Солонгосчууд хөлгүй сандал ашиглах нь элбэг. Энэ нь зай бага эзлэх төдийгүй суухад тухтай. Олон цагаар сууж ажиллахад хөл өвтгөхгүй.

Дээврийн ашиглалт

Солонгост байрны дээврийг амрах орчин болгож ашигладаг. Хүмүүс дээвэр дээр гарч агаарлаж, найз нөхөдтэйгээ юм ярьж сууж болдог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!