Японд 9 жил амьдарсан Орос бүсгүйн амьдралд гарсан өөрчлөлт, сурч авсан зүйлс

Төрсөн нутгаасаа гарч, өөр улсад суурьшиж амьдарснаар тухайн улсын соёл, дадал зуршил, иддэг хоол, өмсдөг хувцас гээд бүхий л зүйлсийг өөртөө шингээдэг. Өнөөдөр та бүхэндээ Япон улсад 9 жилийн турш амьдарсан бүсгүйн түүхийг хуваалцаж байна. Тэрээр тус улсад амьдраад сурч мэдсэн зүйлс, өөрт нь ямар өөрчлөлт гарсан зэргийг цахим сүлжээнд нийтэлжээ.

Японы өргөн уудам нутагт хурдан дасдаг

Японд ирэхээсээ өмнө тус улсын зөндөө уншиж, нэвтрүүлэг үзэж, бараг л бэлтгэлээ базаасан гэж боддог байлаа. Гэвч онгоцноос буугаад л, өргөн уудам нутаг дэвсгэр, ногоон байгууламж, цэвэр агаар намайг гайхшруулсан. Машин болон хүмүүсээр дүүрэн том хотуудад ч гэсэн ногоон байгууламжийг маш зөв шийдэж, энд тэндгүй байгуулж өгсөн нь их таалагдсан.

Олон ой мод, уулс, цэцэрлэгт хүрээлэн, нуга, нуур, гол мөрөн байдаг. Энэ бүхнийг хараад номон дээрээс уншсан, кинон дээрээс үзсэн бүхэн юу ч биш байсныг ойлгосон. Бодитоороо илүү үзэсгэлэнтэй, илүү өргөн уудам. Мөн асар том хэмжээтэй шавжнууд их байдаг. Агаар дахь хүчилтөрөгчийн агууламж нэмэгдсэнтэй холбоотойгоор шавьжнууд том байдаг гэж нутгийн иргэд ярьдаг.

Японд ирээд эхний сард гэхэд би 3 кг хассан. Хоолонд нь дасч өгөхгүй байсан болохоор өдөр болгон ресторан ордог байлаа. Нөхөр маань Япон хүн л дээ. Түүнийг Таро гэдэг. Нөхөр маань өөрийнхөө идэх хоолыг хийж идчихээд, харин намайг хооллохоор ресторан ордог байсан юм. Хожим манай гэрийнхэн Японд ирээд бас л 1.5-2 кг жин хасч байсан.

Япончууд бие биетэйгээ сайхан харьцдаг.

Японд бүх зүйлд, жижиг зүйл байсан ч талархдаг заншилтай. Би ч бас “баярлалаа” гэж байн байн хэлж, уучлалт гуйж, өөрийн эрхгүй мэхийн ёсолдог болсон. Бас хүн ярьж байхад чимээгүй сонсоод байх биш, заавал хариу үйлдэл үзүүлж, “аан, тийм байх нь ээ” гэхчлэн сонсож ойлгож байгаагаа мэдэгдэх хэрэгтэй.

Япончуудын нэг онцлог бол чадвар, мэдлэг, эд баялагаараа гайхуулахгүй байх явдал юм. Даруу занг тэдэнд багаас нь суулгасан байдаг. Энд онгирох, хэт өөртөө итгэлтэй байхыг буруушааж, ичгүүртэй гэж үзэж, ихэмсэг, бардам байдлыг тэнэгтэй адилтгадаг.

Миний амтлах мэдрэмж өөрчлөгдсөн

Японы кафе, ресторанууд ихэвчлэн ус эсвэл мөстэй жүүсээр үйлчилдэг. Хоолой минь өвдөхөө больж, ерөнхийдөө ханиад хүрэх нь багасч байгааг би анзаарсан.

Энд ундны сайн ус байдаг бөгөөд цоргоноос шууд ууж болдог. Мөн крантны ус ч бас цэвэрхэн, чанартай учраас шууд ууж болно. Гэсэн ч айлууд крантандаа шүүлтүүр суулгадаг. Мөн амралтын өдөр бүр ууланд гарч, рашаан ус уудаг.

Би ч гэсэн ногоон цай, тараг ууж чаддаг болсон. Японд олон төрлийн сүүн бүтээгдэхүүн байдаг бөгөөд хүмүүс ч өдөр тутамдаа их идэж хэрэглэдэг.

Хүмүүс хөлдөөсөн биш шинэхэн хоол хүнсийг идэж хэрэглэдэг. Ямагт дөнгөж барьсан шинэхэн загас, хурааж авсан шинэхэн ногоо зэргийг идэх дуртай байдаг. Жишээ нь, Кюүшю арлын нэгэн ресторанд үйлчлэгч бүсгүй яг бидний урдуур форель бариад, тогоочдоо бидний захиалсан хоолыг бэлдүүлэхээр аваачиж өгөв. Японы ресторанд ийм үзэгдэл нэлээд түгээмэл байдаг.

Япончууд цагаан будааг өдөр бүр иддэг. Импортын будаа худалдаж авдаггүй, зөвхөн Япон будаагаа л иддэг ард түмэн. Миний хувьд өглөөний цайндаа талх, ороомог иддэг, харин бусад хоолондоо дандаа будаа иддэг болсон.

Би бас шинэхэн сам хорхой, нялцгай биетэнд үнэхээр дуртай болсон шүү. Шинэ загас, далайн хоол бол миний хувьд хамгийн амттай хоол болж хувирсан.

Хоолыг амталж таашааж, удаан идэх ёстой гэх дүрэмтэй. Энийг сурах л хамгийн хэцүү байсандаа. Хамт хоол идэж байгаа хүмүүсээс үргэлж түрүүлж идээд дуусчихдаг байсан. Аажим аажимдаа өөрчлөгдөж, одоо бол Япон хүн шиг л тайван иддэг.

Орост амьдардаг байхдаа дүпү идэж үзэж байсан. Ямар ч амтгүй, их хачин санагдаж байсан. Харин Японд амьдраад дүпүг шар буурцагтай цуутай холиод л идчихдэг болсон. Миний дуртай хоолны нэг.

Япончууд далайн байцаа их иддэг, би ч бас эдгээр далайн хоолонд дуртай. Өдөр бүр иддэг. Хамгийн түгээмэл нь вакаме, нори, комбу. Шинээр нь бас хатааж зардаг. Бас аль аль нь амттай болохоор өдөр бүр хоолны ширээн дээр байдаг.

Цэвэр цэмцгэр, тав тухтай байдал

Японд хогоо ангилж сурах хэрэгтэй болсон. Жишээлбэл, сүүний хайрцагыг сайтар угааж, хатааж, зүсэх шаардлагатай. Мөн хог бүрийг ангилж, тогтсон өдрүүдэд хаях ёстой байдаг.

Ийш тийш хаа нэг газар руу орвол гутлаа тайлах хэрэгтэй болдог. Айл, ресторан, кароеке гээд гутлаа тайлж үйлчлүүлдэг газрууд маш олон.

Зөв сууж сурах нь маш чухал гэж үздэг. Нуруугаа цэх, хөлөө зөв тавьж сууна. Энэ нь аарцагны гэмтлээс сэргийлнэ гэж үздэг төдийгүй нэг талаараа хүмүүжлийн сургалт ч гэж нэрлэгддэг.

Гудамжны загвар

Япон охидууд өхөөрдөм хувцаслаж, гял цял байдаг гэхчлэн хүмүүс буруу ойлгодог. Тус улсад охид бүсгүйчүүд нь даруу төлөв өнгөтэй хувцас өмсөж, хувцаслалт нь цэвэрхэн байхад л хангалттай гэж үздэг. Зуны халуунд ч хэтэрхий биеэ гаргаж хувцасладаггүй.

Зуны халуун наранд биеэ борлуулж түлэхгүйн тулд даашинз өмссөн ч дотуур нь футволк, иртүз зэргийг өмсдөг. Мөн халуун өдөр ч гэсэн хувцас давхарлаж өмссөн байх нь бий.

Японд орой болгон халуун рашаан усанд ордог. Япончуудын хувьд шүршүүрт орох нь хангалтгүй – халуун усанд 20-30 минут хэвтэж, амрах хэрэгтэй. Би ч бас байнга тэгдэг.

Япон эмэгтэйчүүд өвдөг хүртэл урттай оймс өмсөж ажилдаа явдаг, тусгай оймс өмсөж унтдаг, тарган туранхай үл хамаарч бүгд галбиржуулагч бүс зүүдэг. Ингэж их эрүүл мэнд болон бие галбиртаа анхаарч байгааг хараад би ч бас даган дуурайж эхэлсэн.

Аюулгүй, амар тайван амьдрал

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!