Орой орондоо орохдоо оймс өмсөх ёстой шалтгаанууд

Оймсыг Египет, Грек, Ромчууд эртний соёл иргэншлийн эрин үед анх хэрэглэж байсан гэж үздэг. Тэдний гол зорилго бол хөлийг дулаацуулж, гутлыг илүү тухтай байлгах явдал юм. Харин унтахдаа оймс өмсөх нь таны бие бялдар төдийгүй оюун санаанд эерэг нөлөө үзүүлэх аж. Чухам яаж гэдгийг мэдээллийн дэлгэрэнгүйгээс мэдэж авцгаая.

Оймс өмссөн үед илүү сайн унтаж чадна

Хөлдөө оймс өмсөж дулаацуулснаар, тархинд биеийн температурыг бууруулах мессеж илгээгдэнэ. Харин үүний үр дүнд бие унтах горимд шилжих юм. Унтаж чадахгүй хөрвөөж, нойргүйдэлд орсон хүмүүсийг унтахдаа оймс өмсөхийг зөвлөдөг байна.

Оймс нь Рэйногийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Raynaud-ийн өвчин нь цусны эргэлт зөв ажиллахгүй үед тохиолддог. Энэ нь стресс, хүйтэн температур гэх мэт хүчин зүйлээс үүдэлтэй байж болно. Тус өвчний үед бие мэдээ алдах, таталт өгөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Харин унтахдаа оймс өмссөнөөр биеийн дотоод температурыг зохицуулж, Рэйногийн довтолгооноос урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.

Дулаан оймс таныг эрүүл байлгана

Дээр дурдсанчлан оймстой унтах нь сайн унтаж амрахад тусалдаг. Шөнө байн байн сэрж, унтаж чадахгүй хөрвөөх гэх мэт асуудлаас сэргийлнэ. Хамгийн гол нь сайн унтаж амарснаар та өөрийгөө эрүүл байлгах хамгийн том нөхцлийг биелүүлж буй хэрэг юм. Сайн унтаж чаддаг хүмүүс эрүүл байж, дархлаа нь бэхжиж, төрөл бүрийн өвчнөөс айх аюулгүй болно.

Хөлийн өсгийг хагарч хуурайшихаас сэргийлнэ

Хөлийн өсгий хагарч, хуурайшиж таагүй байдал үүсдэг. Оймстойгоо унтах нь тус асуудлаас сэргийлэх бас нэг арга болдог аж. Унтахаас өмнө хөлөндөө тос түрхэж, гадуур нь оймсоо өмсөж унтсанаар хөлийн өсгийг илүүтэй сайн чийгшүүлж, хагарал хуурайшилтийг эмчилдэг аж.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!