Хүн бүрийн амьдралд хамгийн хэрэгтэй ухаалаг дизайн бүхий бүтээлүүд

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлсийн ард ч жижигхэн хайр халамж нуугдаж байх аж. Таныг гэмтэх вий, тухгүй байх вий, зүдрэх вий гэх санаа тавилт бүтээгдэхүүний ард нуугдсан байдаг гэнэ. Тэгвэл тэр сэтгэлийг хамгийн ихээр шингээж, хүмүүсийн тухтай амьдралыг бодолцож, нууцхан хайр халамж мэдрүүлэх дизайн бүхий бүтээгдэхүүн болон зүйлстэй танилцацгаая.

Солонгосын явган хүний гарцны гэрлийг газарт мөн суурилуулсан байдаг аж. Энэ нь утсаа ухаж доош харж яваа хүмүүст гэрэл ямар өнгөтэй байгааг хэлж өгөх нэгээхэн хэлбэр гэнэ

Неаполь дахь хашлага дээр тэндээс байгаль ямар харагдаж буйг Брайль үсгээр бичсэн байдаг. Энэ нь харааны бэрхшээлтэй хүмүүс ч байгалийн үзэсгэлэнг мэдрэх боломжийг олгох аж.

Миний цамцны дотор талд нүдний шил арчих зориулалттай хэсэг байдаг. Ингэж тусгай даавуу гаргаж оёж өгсөн хүнд үнэхээр талархдаг

Пицца хүргүүлж авахад дотор нь пиццаны хэсгүүдийг ийм тийш үсэрч эвдрэхээс сэргийлсэн пластик зүйл байдаг даа. Харин миний захиалсан пиццанд тэр пластик зүйлийн оронд амттайхан талх хийж өгсөн байсан

Ийм төрлийн тагийг онгойлгох хэцүү байдаг. Миний хувьд үргэлж л гараа урж, эсвэл ундаагаа асгаж дуусдаг. Гэтэл сүүлд авсан ундааны таган дээр шууд татах зориулалт бүхий зүйл бариул гаргаж өгсөн байсан. Хэчнээн их талархсан гэж санана

Солонгост шахдаг шүдний оо зардаг. Нэг удаа дарахад л яг л тохирох хэмжээний оо гарч ирэх бөгөөд энэ нь хэмнэлттэй төдийгүй хэрэглэдэх хялбар

Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан эвлүүлдэг шоо

Тэргэнцэртэй хүмүүст зориулсан гал тогоо

Галын хорыг маш сонирхолтой байдлаар байрлуулсан нь

Австрали улсын мөнгөн тэмдэгт дээр хэдэн доллар болохыг нь Брайль бичгээр тэмдэглэсэн байдаг

Фитнес клубуудын сонирхолтой маркетинг

Миний амьдардаг хотод машины зарим зогсоолуудыг ингэж гоё янзлаад амрах, суух газар болгож өөрчилсөн

Таныг илүү аз жаргалтай, хөгжилтэй болгох аарцан бөмбөлөг

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!