Ердөө 1 еврогоор зарагддаг байшингууд

Өөрийн гэсэн орон байртай болоход хэцүү болсон цаг. Заавал зээл авч эсвэл хэдэн жил ажиллаж мөнгө хураасны эцэст байр, байшинтай болдог шүү дээ. Гэтэл итгэхийн аргагүй хямд үнээр зардаг байшингууд дэлхийн өнцөг булан бүрт байх аж. Байшингийн үнэ нь ердөө 1 евро буюу монгол мөнгөөр 3420 төгрөг. Яагаад ийм үнэтэй байгаа, хаана тийм байшин байдаг талаар хамтдаа мэдэж авцгаая.

Рубайкс (Франц)

Бельги улстай хил залгаа жижиг хотод байшингуудыг 1 еврог бэлгэдлийн үнээр зардаг. Хөтөлбөрийн зорилго нь тухайн газар нутагт шинэ амьдрал бэлэглэх, шинэ оршин суугчдыг татах юм.

Тавигдах шаардлага нь байшинг өөрийн зардлаар сэргээж, 5 жилийн турш зарахгүй байх шаардлагатай.

Кобридж (Англи)

Хотын өнгө төрхийг сэргээх, шинэ барилга байшингуудаар хотыг чимэх зорилгоор хуучин байшингуудыг ийм үнээр зардаг байна. Кобридж хотод 1 еврогийн үнэтэй хэдэн арван байшин байдаг.

1 евро бол байшин эзэмшигч бүрийн анхны хөрөнгө оруулалт юм. Нэмэлт шаардлагатай засварын ажилд зориулж 30,000 фунт стерлингийн хүүтэй зээлийн гэрээ байгуулах, эсвэл шинэ өмчлөгч нь байшингаа сэргээн босгох хадгаламжтай болохыг батлах хэрэгтэй болно. Үл хөдлөх хөрөнгийг 5 жилийн турш зарах боломжгүй.

Ливерпүүл (Англи)

Зорилго нь хуучирсан орон сууцыг сайхан байшин болгох явдал юм. Хотын удирдлагууд хүмүүст байшинг үнэгүй шахам өгч, гол нь өнгө зүс сайтай болгож засварлах эсвэл дахин шинээр барих шаардлага тавьдаг байна. Мөн зөвхөн тус хотод ажиллаж амьдардаг хүмүүс л байшинг худалдаж авах боломжтой.

Carrega Ligure (Итали)

Далайн түвшнээс дээш 950 метрийн өндөрт орших Италийн хамгийн цөөн хүн амтай тосгодын нэг. Ердөө 100 орчим оршин суугчтай тул ихэнх байшингууд эзгүй хоосон болж, хаягдахад хүрсэн. Тиймээс хүмүүсийг татах зорилгоор байшингуудаа үнэгүй тараах болсон байна.

Тавигдах шаардлага нь байшинг зөвхөн байгаль орчинд ээлтэй материал ашиглан сэргээх хэрэгтэй. Түүнчлэн хотын захиргаанаас зөвшөөрөл авч байж, гадна өнгө төрхийг өөрчилнө.

Хоккайдогийн арлууд (Япон)

Хүн амын гадагш урсах асуудалтай тулгарсан Японы Хоккайдо арлын эрх баригчид газраа хүн бүрт үнэгүй тарааж эхлэв. Зөвхөн ганцхан нөхцөл бий: та 3 жилийн дотор байшингаа барьж, албан ёсоор суурьших хэрэгтэй.

Lecce Nei Marci (Итали)

Lecce Nei Marci хот нь Италийн яг төвд Абруццогийн бүсэд байрладаг. Үл хөдлөх хөрөнгийг 1 еврогоор зарах хөтөлбөр байдаг. Энэ саналыг хэн ч ашиглах боломжтой. Нотариатын бүртгэл, өмчлөх эрх шилжүүлэх бүртгэл, кадастрын төлбөрийн бүх зардлыг төлөх шаардлагатай. Нэмж дурдахад, худалдан авснаас хойш нэг жилийн дотор та сэргээн босголтын төслийг ирүүлж, зөвшөөрсний дараа 2 сарын дотор ажилдаа орох ёстой.

Раппоттенштейн (Австри)

Хойд Австрийн Раппоттенштейн тосгон хүн амын тоо буурч байгаатай холбогдуулан 2009 оноос эхлэн хүмүүс үнэгүй газар тараах болжээ. Ингэхдээ тухайн хүмүүс 10 жилийн дотор гэр бүлтэй болох, бүл нэмэх ёстой. Өөр нэг нөхцөл: шинэ эзэд 3 жилийн дотор газар дээрээ байшин барих ёстой. Хэрэв болзол хангаагүй бол 12 мянган еврогийн торгууль төлнө.

Ганжи (Итали)

Бүс нутгийн хүн ам хурдацтай буурч байгаа тул Ганжи хотын төвд байшин худалдаж авах нь ойролцоох кафегаас нэг аяга кофе худалдаж авахтай тэнцэхүйц үнэтэй байдаг. Их засвар хийх шаардлагагүй байшингууд 100 доллараар зарагддаг бол зайлшгүй шинээр барих шаардлагатай байшингуудыг үнэгүй тараадаг.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!