Энгийн нэгэн бүжигчин охин Тик Токд бичлэг хийж, олон сая долларын хөрөнгөтэй чинээлэг нэгэн болж хувирчээ

Хүүхэд багачуудын ихээр сонирхох болсон ТикТок нь хөгжилтэй, гэгээлэг, хүмүүст баяр хөөрийг түгээгч сошиал платформ билээ. Тэгвэл үүнийг ашиглаж, алдаршиж, долларын саятан болсон охины түүхийг та бүхэндээ хуваалцаж байна.

Энэ охиныг Чарли Д’Амелио гэдэг бөгөөд 16 настай. Бүжигчин охин тик ток хийх болсноор, түүний амьдрал орвонгоороо эргэсэн юм. Бүжгийн чадвараа ашиглаж, төрөл бүрийн сонирхолтой тик ток хийж, ердөө нэг жилийн хугацаанд тик ток дээр +100 сая дагагчтай болж, инстаграм хуудаснаа 40 сая орчим дагагчтай болсон байна.

Охин тик ток дээрх хамгийн их дагагчтай нэгэн болж, томоохон телевизийн нэвтрүүлэгүүдэд хүртэл уригдаж оролцох болсон байна. Хүүхэд залуус түүнийг ихээр дэмждэг бөгөөд охин өөрийн фен уулзалтыг зохион байгуулсан байдаг. Маш олон хүүхдүүд түүнийг харахын тулд мөнгө төлж цугларсан нь охиныг ёстой л од болсон мэтээр мэдрүүлсэн аж.

Чарли тик токд нэг бичлэг оруулахад л ойролцоогоор 50 мянга орчим доллар олдог байна. Ингэхдээ бичлэгтээ брэндүүдийн сурталчилгаа байршуулж, сурталчилж өгдөг аж.

Охины өөрийн нийт хөрөнгө одоогоор 8 сая долларт хүрээд байгаа аж. Мэдээж тэр улам бүр алдаршиж байгаа, төрөл бүрийн зүйлс хийж эхэлсэн, удахгүй гэр бүлийн реалити шоу хүртэл хийхээр бэлтгэж байгаа тул хөрөнгө чинээ нь илүү ихээр өсөх нь гарцаагүй. Ердөө 16 насандаа, өөрийн сонирхлоо дагаж бүжиглээд ийм их алдар нэр, мөнгийг өөрийн болгож чадсан охиноор бахархахгүй байхын аргагүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!