Б.Сүндэръяа: Хүн өөрийн толгой дээр ирэхэд л бусдыг ойлгож эхэлдэг

Иргэн Б.Сүндэръяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд өөрийн дуу хоолойгоо хүргэсээр байгаа билээ. Тэгвэл тэрээр УИХ-ын гишүүн Гарамжавын орсон “Улаан бал” нэвтрүүлгийг үзсэн тухайгаа ийн бичжэ. Тэрээр:

“Улаан бал үзлээ.

Гүтгүүлэхийн тарчлаан хүний нэр төр, гэр бүл ямар үнэ цэнэтэйг олон хүмүүс харж ойлгосон байх. Бусад нь бол хамаа алга. Би Лодойсанбууд талархаж явдаг.

Анандбазар гэж хүний сонгуульд гарч УИХ гишүүн болохын тулд 2020.6.22 өдөр зохиол бичиж эвлүүлж цацсан бичлэгээс болж гэр бүл удам судар нэр нүүрээ нэг хормын дотор юучгүй дэвслүүлэхдээ миний хамгийн зөв шийдвэр бол Улаан бал байсан.

Би нэг ч төгрөг Улаан балд өгөөгүй, өгөөч гэсэн санал ч надад ирээгүй. Олон хүн яах гэж Улаан балд орсон юм бэ гэж одоог хүртэл хаширладаг. Тэр нь надад хамаагүй миний яаж суух нь гол нь биш, миний юу хэлэх гээд чадахгүй байгааг учир мэдэх хүмүүс ойлгосон. Хууль шүүх нь гэнэт хөдөлсөн. Үнэн бол энэ.

Гарамжав гишүүн асанг хараад ойлгосон байх. Хэдий хоёр жил өнгөрсөн ч одоог хүртэл тэр хүн нэр төрөө гүтгүүлж дэвслүүлсэн бараан дурсамжыг мартаагүй байна. Харин бид мартсан. Г. Анандбазар ч хүчирхийлэгчийг ч ялгаагүй би өнөөдрийг хүртэл нэг ч өдөр мартаагүй!

Хүч тэнцүү болсныхоо дараа гүтгүүлж доромжлуулж амьдрал нэр нүүрээ дэвслүүлсэндээ, гэр бүлээ амьдын тамд амьдруулахдаа нэг л өдөр бүхнийг илчилж хуулийн хариуцлага заавал үүрүүлнэ гэж шөнө бүр бодсоор ирсэн.

Даан ч үнэхээр тэр муу хүний сүү шиг цагаан зүйл ярьж, сахусан тэнгэр шиг царайлахыг харж тэсээгүй! Дэлбэрсэн! Та миний оронд байсан бол яах байсан бэ? Яагаад мартаж чаддаггүйг Гарамжав гишүүний ярианаас ойлгох байх. Хүн өөрийн толгой дээр ирэхэд л бусдыг ойлгож эхэлдэг.

2019 оны 7 сард надад бэлгийн дарамт үзүүлэхэд хүмүүс тэнэг юмнууд гээд хаячих хэмжээний бид хүчирхийлэл гэдэг үгэнд ч өөрсдөө дасчихсан байна шүү дээ. Улаан балд орохдоо би хэлж байсан. Миний гэр бүл үнэтэй.

Анандбазар гэж хүнтэй амиа золиослоод ч хамаагүй дүү нартаа цэвэр ирээдүй, цэвэр нийгмийг үлдээхийн тулд яаж ч сийчүүлсэн би тэсээд явна. Ц. Анандбазар гэж хүнийг л хуулийн хариуцлага үүрүүлнэ. Амьдрал баян хүч чадал мөнх биш! Мартаад шинээр эхэл гэнэ.

Үгүйдээ У.Анандбазар мэтийн хүчирхийлэгчид нэг л өдөр дүүг минь таны нандигнаж өсгөсөн охин үрийн амьдралаар наадах болно. Мартаад өнгөрвөл хүчирхийлэгч илүү хүчирхэгжиж бид тэднийг өөхшүүлнэ. Давраана. Юу ч бишээ гэр бүл л үнэтэй!”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!