Г.Анархүү: Монгол охидууд уулзахаараа харьцаж байгаа бандиа, хаягдсан залуугаа, хуурсан нөхрөө л ярьдаг

Монголын Беккэм гэгддэг “News” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгч Г.Анархүү өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

“Манай Монгол охидууд үнэндээ миа. Ямар ч хоббигүй, өөрсдийгөө хөгжүүлээгүй. Уулзахаараа л энд тэнд сууж л ууна, хов базна, харьцаж байгаа бандиа, хаягдсан залуугаа, хуурсан нөхрөө л ярина.

Муу сайн харчууд чинь бас нэг худлаа үнэн gym, сагс, загас, pc гэх мэт уулзаад хийх юмтай. Стрессээ тайлчихна.

Эмэгтэйчүүдээ ууланд алх, зураг зур, дугуй уна, балет сур мэдэхгүй юу байна, гоё хоббитой бол.

Тэгвэл ирээдүйд хобби чинь чамд хань болж стресс тайлж нэг хар юмнаас л хамааралтай амьдрахаас чинь болиулна шүү. Гоё хоббитой охид байдаг гэхдээ мянгад нэг шүү. Үнэнтэй нүүр тулаад эргэн тойрноо бодоод, тунгаагаад үзээрэй” гэв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!