Яагаад хүмүүсийн нүд тас хар өнгөтэй байдаггүй вэ? Үүнд маш сонирхолтой хариулт бий

Бидний нүдний өнгө нь 3 нас хүртлээ үргэлжлэн хөгжиж, өөрчлөгдөж байдаг. Гэсэн хэдий ч хүний нүд тас хар өнгөтэй байх боломжгүй. Бидний өмссөн хувцасны тусгал, зүүсэн контакт линз, гэрэл зэргээс үүдэн хар мэт харагдаж болох ч, үнэхээр тас хар нүдтэй байна гэдэг боломжгүй зүйл аж. Та бүхэндээ хүн яагаад хар нүдтэй байж болохгүй талаар сонирхолтой мэдээллийг хуваалцаж байна.

Бидний ген маш том нөлөө үзүүлдэг

Бидний нүдний өнгийг хариуцдаг 16 орчим ген байдаг. Эдгээр генүүдийн 2 нь HERC2 ба OCA2 генүүд бөгөөд гол хүчин зүйлүүд юм. Эдгээр генүүд бидний нүдний өнгийг цахилдаг бүрхүүлийн меланиний хэмжээгээр нарийн зохицуулдаг. Нүдэн дэх меланиний өнгө нь цэнхэр, саарал гэх мэт олон янзын өнгөөр ялгагдах ба хамгийн бараан өнгө нь хар биш харин хар хүрэн аж.

Хар нүдтэй байсан бол бид уйлсаар дуусах байсан

Хар өнгөтэй объектууд тас хар харагдахын тулд илүү их гэрэл шингээдэг. Түүний шингээсэн илүүдэл гэрэл, энергийг дулааны энерги болгон хувиргадаг. Нэг ёсондоо тас хар нүдтэй болохын тулд нүдэнд их хэмжээний гэрэл шингээж, үүнээс улбаалан нүд хатаж хуурайшин, тэр хэрээр нулимс ихээр шаардагдана.

Хар өнгийн нүдтэй бол нүд өөрийгөө хамгаалж чадахгүй

Хэрэв бид хар нүдтэй бол өдрийн цагаар гадуур явахад хэцүү байх болно. Хар объектууд нарны гэрлийн хэт ягаан туяаг илүү ихээр өөртөө шингээж авдаг тул, энэ нь хар нүдэнд ч ижил үйлчилнэ. Хэт ягаан туяанд удаан хугацаагаар байх нь нүдний эрүүл мэндийг доройтуулж, катаракт эсвэл арьсны хорт хавдар гэх мэт асуудалд хүргэж болзошгүй. Генетикийн будгийн ачаар цахилдаг өнгийг өгдөг меланин нь биднийг хэт ягаан туяанаас хамгаалдаг. Судалгаанаас харахад меланин нь шингээж авсан хэт ягаан туяаны 99.9% -ийг устгаж, нарны нөлөөнөөс болж нүдийг гэмтэхээс хамгаалдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!