Хэрээ хооллодог охинд тохиолдсон гайхамшиг

Охин хэрээ хоёрын нэгэн сонирхолтой түүхийг та бүхэндээ хуваалцаж байна. Энэ бүхэн санамсаргүй эхэлсэн. Охин машинаас буухдаа барьж явсан ууттай наггетсаа унагачихаж. Харин хэрээнүүд маш хурдан нисч ирээд түүний хоолыг булаагаад идчихэв. Тэр бүү хэл ахиад өгөх боловуу гэсэн шиг охиныг тойрон ниссээр байв. Үүнийг нь харсан охин өдөр бүр хичээлдээ авч явдаг хоолныхоо ихэнхийг гадаа хашаан дээр нь сууж байдаг хэрээнд өгсөн болсон байна. Охины ээж ч үүнийг нь мэдэж, охиноо зэмлэх биш ч, харин ч дэмжиж, илүү их хоол өгч явуулах болжээ.

Одоо тэдний гэр бүлийнхэн хашаандаа шувуу хооллох жижигхэн сав бэлтгэж, өглөө бүр үүнд цэвэр ус, хальсгүй самрыг тусгайлан бэлтгэж тавьдаг болжээ.

Хамгийн сонирхолтой нь хэрээ энд тэндээс олсон зүүлт, ээмэг, шил гэхчлэн аль өнгөтэй өөдтэй гэсэн бүхнээ хоолныхоо саванд орхиж, нэг ёсондоо тэдэнд талархсан сэтгэлээ илэрхийлж байв. Ээж охин хоёр түүний авчирсан зүйлсийг ялгаж ангилан ийн хадгалах болжээ.

Охин хэрээний авчирч өгсөн бэлэгнүүдийг нандигнан хадгалдаг бөгөөд энэ нь тэдний охиныг гэх хайрын илэрхийлэл гэж ойлгодог байна.

Мөн охины ээжийн гээсэн бөгж, камерны линзийг хүртэл олоод авчирч өгсөн гэнэ шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!