Нэвтрүүлэгч М.Батбилэг “Карантин 14” шоуны үеэр топ модель Э.Одгэрэлд үнэхээр татагджээ

Тайз дэлгэцийн уран бүтээлчдийн хамтарсан “Карантин 14” шоу нэвтрүүлэг өнгөрсөн 14 хоногийн хөл хорионы үеэр үзэгчдийн хүртээл болсон. Уг нэвтрүүлгийн үндсэн хөтлөгчөөр “Монгол комент”-ийн хөтлөгч М.Батбилэг, “Мөнхийн залуу” тодотголтой топ модель Э.Одгэрэл нар ажилласан юм.

Тэгвэл олноо Билгээ нэрээр алдаршсан М.Батбилэг хамтран хөтлөгчийнхөө талаар сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрээр:

“Э.Одгэрэл эгчид эр хүнийг татах байгалиас өгсөн өгөгдөл бол байсан. Би нэвтрүүлгийн дараа өөрт нь ч энэ тухай хэлсэн. Гэхдээ бас дотроо яг эр хүн шиг, барагийн юманд нурах, эмзэглэх зэрэг асуудал байдаггүй юм билээ.

Бас нэг гоё юм нь маш энгийн хэрнээ хүний иддэг юмыг иддэг, эмх цэгцтэй, сахилга баттай учраас цагийг маш сайн баримталдаг хүн.

Үг хэлэхээс илүү үйлдлээрээ өөрийгөө илэрхийлж чаддаг, түүний гоё сайханд автахаас илүү эмэгтэй хүний час хийсэн мэдрэмж өндөртэй санагдсан. Би түүнийг эмэгтэй хүн гэдгээр дурлах биш хүнийх нь чанарт татагдсан” гэв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!