О.Осоржамаа: Чи ганцаараа энэ дэлхий дээр зовлон үзэж байгаа биш шүү

Эхнэртэй болсон, удахгүй хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа гэдгээ зарлаад байсан О.Осоржамаа өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ: “Чи ганцаараа энэ дэлхий дээр зовлон үзэж байгаа биш шүү. Чамаас ч илүү зовлон үзэж амьдарч байгаа нэгэн байдагийг бүү март.

Хүнийг хүн чигээрэн хардаг хүлээж авдаг хүмүүс аягуу мундаг. Хүнийг хүн чигээрэн байгаагааран хүлээж авдаг хүн аягуу мундаг. Ойлгож дэмждэг хүн бүрт баяралалаа. Өнөөдөр амьдрал хэцүү санагдаж магадгүй.

Бүх хүн чиний эсрэг ч юм шиг, бүх юм болж бүтэхгүй ч юм шиг, хэтэрхий олон ачаа дээрээс чинь дараад ч байгаа юм шиг, ганцаараа л зовоод, шаналаад ч байгаа юм шиг санагдаж байна уу?

Юу гээч… Бурхан хүнд дааж чадах тэр ачааг нь л өгдөг юм. Тэнхээтэй байдаг юм шүү. Таа нар минь сэтгэлээр унаж, уурлаж бухимдаж, муухай зүйл битгий бодож байгаарай.

Амьдрал гоё шүү. Гэхдээ юу ч болсон би инээж байдаг. Ганцаардаж, над шиг миний амьдарлаар амьдарч үзсэн хүн л миний зовлон шаналал ганцаардлийг ойлгоно” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!