Трансжендер Б.Солонгын хос дотуур хувцас 20 мянган долларын үнэ хүрэв

60 гарсан насандаа хүйсээ солиулаад жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон гэгддэг Ганбууш буюу Н.Ган-Одоос илүүтэй олны анхааралд өртөж, гоо сайхнаараа гайхуулж яваа хүн бол Б.Солонго.

Хорвоод эр хүйстэн болж төрсөн ч эмэгтэйлэг шинж чанар нь давамгайлж, эхээс заяасан бүхнээсээ татгалзахад хүрсэн гэж ярьдаг трансжендер Б.Солонго “Miss beauty-2013” тэмцээний тэргүүн миссээр тодорч, улмаар олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн.

Маркенинг менежмент, олон нийттэй харилцах чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэдгээ нуугаагүй трансжендер мисс маань их сургуулиа төгссөний дараа ийнхүү эмэгтэй хүн болохоор шийдсэн аж. Нийгмийн зүгээс элдэв дарамт шахалт ирж, хэцүү бэрхийг туулсан ч гэсэн Б.Солонго өнөөдөр өөрийн гэсэн хувийн бизнес эрхлэн олон найз нөхөдтэй болж, айж ичих шаардлагагүй болсон гэдэг.

Тэгвэл трансжендер мисс маань “Олны танилууд чинь юм хумаа зараад байгаа юм байна шдээ. Би левчик, бензээ зардаг юм бил үү” хошигносон пост өөрийн цахим хуудсандаа оруулсны дараа түүний дотуур хувцасыг худалдаж авах гэсэн олон хүмүүс түүнтэй холбогдсон байна.

Трансжендер Б.Солонго дотуур хувцсаа зарвал ядах юмгүй тэрбуман болох бололтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!