Тоглоом хулгайлах гэж байгаад баригдсан тэнэмэл нохойд тохиолдсон сэтгэл хөдөлгөм түүх

Нэгэн тоглоомын дэлгүүрийн эзэнд хөгжилтэй явдал тохиолджээ. Дэлгүүрийн эзэнг хоолоо идэх хооронд, эсвэл бараа янзалж байхад өхөөрдөм нохой орж ирэн ягаан өнгөтэй ганц эвэрт тоглоомыг зууж авч гарахыг хэд хэдэн удаа оролдсон байна. Ингэх тоолонд нь дэлгүүрийн эзэн нохойг зэмлэнгүй харж, гаргаж байсан боловч тус явдал 5 дахь удаагаа давтагдахад эзэнгүй нохойг амьтан хяналтын газар дуудаж өгчээ.

Хамгийн сонирхолтой нь бяцхан нохой зөвхөн тэр ягаан тоглоомыг л хэд хэдэн удаа авахыг оролдсон байна. Амьтан хяналтын газрын ажилчид нохойд тэрхүү тоглоомыг нь авч өгсөн бөгөөд нохой үнэхээр жаргалтай, баяртай байгаа нь нүднээс нь илхэн харагдаж байсан гэнэ.

Түүний энэхүү өхөөрдөм, хайр хүрэм түүхийг интернэтэд хуваалцах төдийд өнөө сахилгагүй нохой маань сайн эзэнтэй болсон аж. Нохойнд Сису гэх нэрийг өгчээ. Сисуг асарч, хүслийг нь биелүүлж тоглоомыг нь авч өгсөн тус амьтны асрамжийн газар хүмүүс их хэмжээгээр хандив өргөж, амьтанд шаардлага хэрэгцээтэй зүйлс ихээр илгээсэн байна.

Одоо бяхцан Сису ягаан найзынхаа хамтаар шинэ гэртээ хөгжилтэй, жаргалтай, хайранд умбаж амьдарч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!