Насад хүрэгчдийн киноны жүжигчдийн вирусээс сэргийлэх зөвлөмж

Дэлхийн хамгийн том насанд хүрэгчдийн сайтын жүжигчид вирусын тархалтын үеэр хэрхэн өөрийгөө хамгаалах, ариун цэврийг хэрхэн сахих талаархи зөвлөмж бүхий видео төсөл хийжээ.

Энэхүү бичлэг нь тухайн сайтын түүхэн дэх “хамгийн цэвэрхэн бичлэг”-т тооцогдож байгаа юм. Порно бичлэгийн одууд гар болон биеэ хэрхэн зөв угаах, вирусын тархалтын үед зай барих харилцааг хэрхэн сахих тухай үзүүлсэн бичлэг цацагдсан байна.

“Үхлийн аюулт тахлаас хэрхэн өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах тухай дэлхийн өнцөг булан бүрийн, олон янзын нийгэмлэгүүд санаа нийлэн цугларч байгааг харах таатай байна. Энэхүү бичлэг нь бусад бичлэгүүдийг маань бодоход уйтгартай байж болох ч хамгийн тачаангуй, бас сонирхолтой зөвлөмж болж чадсан” хэмээх тус сайтын гүйцэтгэх захирал Кори Прайс хэлжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!