Монгол дээлээрээ гоёх дуртай олны танил үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

Үндэсний баяр наадмын нэг чимэг нь монгол дээлээр гоёсон үзэсгэлэнт бүсгүйчүүд байдаг. Монгол дээл баялаг загвартай учир орчин үеийн өнгө төрхтэй хослуулан өмсөх нь элбэг болсон. Ингээд үндэсний дээлээрээ гоёсон үзэсгэлэнт бүсгүйчүүдийн сэтгэл татам зургуудыг хүргэж байна.

Дуучин Ч.Уранхолбоо

Гала хэмээх хамтлагт харьяалагдаж олонд танигдсан тэрээр хэдэн жилийн дараагаас эхлэн ганцаараа дуулж эхэлсэн. Ану хэмээх тайзны нэртэй Уранхолбоо одоогоор реклам танилцуулах үйлчилгээ болон зар суртачилгаа зэрэгт оролцож чамгүй амжилттай яваа нэгэн.

Тэрээр хамгийн сүүлд “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт тун амжилттай оролцсоныг манай уншигчид андахгүй биз ээ.

Дуучин Э.Чулуунчимэг

Зохиолын дууны ертөнцөд өөрийн өнгө төрх, намбыг бий болгоод байгаа дуучин бол Э.Чулуунчимэг. Уран бүтээлээс гадна хувийн амьдралаа сенсаци болгож чаддаг тэрээр улсын начин Цэрэнтогтохтой хамтран амьдарч байгаа.

Нийтийн дууны ертөнцөд хамгийн олон фентэй эмэгтэй дуучнаар нэрлэгдэх болсон тэрээр шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орж байгаагаа хувийн цахим хуудаснаа нийтэлсэн.

Дуучин Д.Бурмаа

Ардын дууч Бурмаа нөхөр улсын начин Насандэлгэр болон хүү охины хамт амьдардаг бөгөөд бүл нэмж тавуулаа болсон.

Дуучин бүсгүй тун ажиллаг, хөдөлмөрч нэгэн бөгөөд том гэдэстэй төрөх дөхсөн байхдаа хүртэл тайзнаасаа холдох нь битгий хэл тоглолт хийхээр төлөвлөн завгүй сэмбэлзэж явдаг гэсэн шүү.

Нэвтрүүлэгч Д.Одзаяа

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн залуу үеийн төлөөлөл болж яваа нэвтрүүлэгч Д.Одзаяатай өөрийн санаачилсан “Бэлэг” нэвтрүүлгээрээ сошиалд маш олон дагагчтай нэгэн.

Олонд танигдсан чадварлаг нэвтрүүлэгчдийн залгамж халааг төвөггүйхэн үргэлжлүүлж буй тэрбээр царай зүс, бие галбир хийгээд гоёл зүүсгэлээрээ цаг ямагт олны анхаарлыг татаж байдаг билээ. Комедиан Б.Идэр-Од түүнийг нэгэнтээ фэйсбүүкийн “Хатан хаан” хэмээн өргөмжилсөн байдаг. Үүнтэй маргах хүн бараг үгүй биз ээ.

Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо

МҮОНРТ-ийн нүүр царай болж яваа авьяаслаг, чадварлаг нэвтрүүлэгчдийн нэг бол Б.Ичинхорлоо. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн тэрбээр нэлээд хэдэн кинонд дүр бүтээж, миссийн тэмцээнд оролцсон явсан сайхан бүсгүй. Олонд танигдаад удалгүй МҮОНРТ-д ажиллах болсон Б.Ичинхорлоо өдгөө үзэгч олны хүндлэлийг хүлээсэн чадварлаг нэвтрүүлэгч гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.

Түүний нөхөр болох Монгол улсын шадар сайд С.Амарсайханыг эхнэртээ туйлын халамжтай, хөрөнгө мөнгөө харамгүй зориулдаг хэмээн ам уралдан магтах нь бий.

Дуучин С. Сэрчмаа

Монголын рок попын ертөнцөд өөрийн дүр төрх, өвөрмөц дуу хоолойгоороо ялгарч чадсан цөөн хэдэн эмэгтэй дуучны нэг бол С.Сэрчмаа. Түүнийг фенүүд нь “Хайрын дууч” хэмээн нэрлэх нь ч бий. Уран бүтээл гэхээсээ илүү хувийн амьдралдаа анхаарах болсон дуучин бүсгүй эргэн уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон.

Жүжигчин А.Ганчимэг

“Хэцүү анги” телевизийн олон ангит уран сайхны киноны эрх Зулаагийн дүрээр үзэгчдээс өндөр үнэлгээ авсан жүжигчин А.Ганчимэгийг өдгөө үзэгчид сайн танина. Тэрбээр 2010 онд СУИС-д суралцан жүжигчний мэргэжил эзэмшсэн нэгэн.

Олны танил болох алхамаа УДЭТ жүжигчнээр ажиллаж тавьсан. Гэвч удалгүй “Хувьсал” продакшны жүжигчин болсон гэдгийг түүний тоглосон дэлгэцийн бүтээлийг шимтэн үзэгчид сайн мэднэ.

Дуучин Д.Ука

Өвөрмөц дүр төрх, загварлаг хувцаслалтаараа олныг байлдан дагуулдаг дуучин Укаг танихгүй хүн ховор биз. Авьяаслаг дуучин бүсгүй сүүлийн үед “Киви” хатмлагийн уран бүтээлээсээ илүү хувийн карьераа хөөгөөд буй. Түүний хувьд хамгийн сүүлд “Voice mongolia” тэмцээний шүүгчээр ажилласан байдаг.

Хэрвээ дуучин Ука дуучин болоогүй бол гэж үзэгч, фэнүүд нь төсөөлж үзсэн болов уу. Түүний хувьд “Хэрвээ би дуучин болоогүй байсан бол биеийн тамирын багш, ер нь спортын талын л хүн болох байсан байх” хэмээн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ука дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан гэдэг. Тэрбээр чадварлаг бүжигчин гэдгээ ч уран бүтээлээрээ дамжуулан харуулсан авьяаслаг нэгэн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!