Нохой унтаж байхдаа юу зүүдэлдэг болохыг судлаачид олж тогтоожээ: Хариултыг нь олж мэдсэн нохойн эзэд бүгд уйлсан

Нохой унтаж байхдаа муурны хойноос хөөж байгаа мэт л сарвуугаа хөдөлгөж, өхөөрдөм төрх гаргадаг. Гэхдээ нохой үнэндээ яг юу зүүдэлдэг бол? Магадгүй амттай хоол эсвэл тэдний дуртай тоглоом юм болов уу? Харвардын эрдэмтэд саяхан энэхүү сонирхолтой асуултын хариуг олжээ.

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар ноход ихэнхдээ хамгийн ойр дотно хүмүүсээ, өөрөөр хэлбэл эздээ зүүдэлж байдаг гэнэ. “Хүмүүсийн тухайд өдрийн цагаар хамгийн их санаа зовсон зүйлийнхээ талаар бүдэг бадаг зүүдэлдэг. Харин нохойны тухайд хамгийн их цагийг хамт өнгөрүүлдэг, ойр дотно хүмүүсийнхээ царай төрх, үнэр, аз жаргалтай байгааг нь зүүдэлдэг. Мөн эзнийгээ баярлуулж, инээлгэж байгаагаар ч зүүдэлдэг” хэмээжээ.

Энэ тухай мэдээ цацагдсан даруйд нохойтой хүмүүс ёстой л бүгд уйлцгаасан. Хайрлаж халамжилдаг тэр хөөрхөн амьтан нь өөрийг нь өөрөөс нь илүү хайрлаж, унтаж байхдаа хүртэл зүүдэлж, төсөөлж харж байна гэхээр эрхгүй хайр хүрнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!