Эхийгээ нэхэж, хоолойгоо сөөтөл уйлсан бяцхан хүүг метроны буудал дээрээс олсон хосуудын хийсэн гайхалтай үйлдэл

Заавал өөрөө хүүхэд төрүүлж байж л эцэг эх болдоггүй. Үүнийг батлах нэгэн гайхалтай түүхийг та бүхэндээ хуваалцахаар бэлтгэлээ. Питер, Данни гэх гей хосууд 2000 оны 8-р сарын 28-ны өдөр Нью Йорк хотын метроны буудал дээр явж байгаад хүүхэд олсон байна.

Хайрцганд хийж үлдээсэн бяцхан хүүхэд ээжийгээ нэхэж чангаар уйлах аж. Хосууд хүүг хараад, цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар ирээд хүүхдийг эмнэлэгт аваачиж үзүүлээд, ямар нэгэн асуудалгүй эрүүл болохыг мэдэгдсэн аж. Залуус хүүхдийг цагдаа нарт даатгаад гэр рүүгээ явцгаасан. Энэ явдлаас хойш 6 сарын дараа тэдэн рүү цагдаагийн газраас холбогдож, хүүхдийг олсон тухай мэдүүлэг өгч, шүүх хуралд оролцохыг хүссэн байна. Тэд шүүх хуралд оролцож, хүүг хаанаас яаж олсон талаараа мэдүүлэг өгч дуусчээ. Харин хүүг ахин нэг удаа харах үед тэд шууд л энэ бидний хүүхэд гэх бодол төрсөн аж.

Тэд хүүг өргөж авахыг хүсч байгаагаа илэрхийлэхэд тэднээс амьдралын баталгаа, гэр бүлийн байдал гэхчлэн маш олон зүйлийг шаардав. Тухайн үед хосууд түрээсийн байранд амьдардаг, хангалттай мөнгөгүй, тогтсон ажилгүй байсан тул хүүг өргөж авна гэдэг биелэхгүй зүүдтэй ижил болж ирэв. Гэсэн ч тэд бууж өгөөгүй. Хүүгээ өөрсөд дээрээ авахын тулд маш их хөдөлмөрлөж, давхар ажил хийж, богино хугацаанд амьдралаа төвхнүүлж чадсан байна. Энэ хугацаанд хүү дээрээ байнга зочилж, хамтдаа зугаалж, баяруудаар ч гэртээ авч ирдэг байжээ. Ингэж явсаар тэд хүүг хайрлаж чадна, хэнээс ч дутахгүй амьдруулж чадна гэдгээ баталж, эцэстээ албан ёсоор үрчилж авсан аж.

Хосууд сүүлд хүү нь тэдний амьдралд хэрхэн орж ирсэн, яаж амьдрал нь итгэл, аз жаргал бэлэглэсэн талаар ном бичсэн байдаг. Тэдний хүү Кевин өдгөө 20 настай, коллежийн оюутан болжээ. Компьютерийн шинжлэх ухаан, математикийн чиглэлээр суралцдаг хүү тун ч толгой сайтай, идэвх чармайлт өндөртэй нэгэн гэнэ.

Хоёр аав нь хүүгээ ямагт дэмжиж, сурч мэдэх, хийхийг хүссэн бүхнийг нь хийлгэж, эрх чөлөөтэй, өөрийгөө хөгжүүлж амьдрахыг нь бүх талаас нь дэмждэг байна. Төрсөн эцэг эхдээ хаягдаж гологдсон ч, тэрнээс илүүтэй агуу хайранд умбаж өсч торнисон Кевин сайн хүн болж хүмүүжиж байгаа тухай аав нар нь хуваалцсан аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!