Диана гүнжийн талаар дэлгэгдээгүй үлдсэн хачирхалтай баримтууд

Диана Гүнжийг “Ардын гүнж” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд түүний амьдралыг шүтэн бишрэгчид болон хэвлэлүүд ихэд сонирхдог байжээ. Энэ нь түүнд нэг талаараа дарамт  шахалт болдог байсан ба энэ мэт хүмүүсийн тэр бүр мэддэггүй Диана гүнжийн талаарх  18 баримтыг сонирхуулан нийтлэлээ.

  1. Диана язгууртны гэр бүлд төрсөн бөгөөд түүний эмээ нь хатан хаан Элизабетийн асрагч хатагтай байжээ. Тэрээр төрснөөсөө хойш бүтэн долоо хоногийн хугацаанд нэрээ авч чадаагүй ба гэр бүлийнхэн нь ихэвчлэн Гүнгийн Авхай гэж дууддаг байв.
  2. Энэ цаг үеэс гурван зууны өмнө өөр нэг Диана Спенсер Английн язгууртны гэр бүлд байсан ба мөн адил Уйэлсийн хунтайжтай гэрлэхийг оролдсон ч эхнэр нь болж чадаагүй аж.
  3. Охины эцэг эх нь түүнийг 7 настай байхад салсан бөгөөд энэ нь Дианагийн бага насны таагүй дурсамж болжээ. Тэрээр хойд эх Рейнтэйгээ ихэд зөрчилддөг байсан ба сүүлд тэдний харилцаа арай дээрдсэн хэмээн дурсжээ.
  4. Диана маш их бүжиглэх дуртай, бүр балетчин болохыг хүсдэг байв. Гэвч тэрээр 178 см өндөр 40 размерын хөлтэй байсан тул хэтэрхий өндөрдөж байжээ.

  1. Диана Чарьлзтай анх танилцахдаа 16 настай байв. Харин ханхүү 29 настай байсан бөгөөд тэр үед түүний эгч Саратай харьцаж байсан ч, Чарльз Диана хоёрын харилцаа хэдхэн жилийн дараа эхэлсэн түүхтэй.
  2. Тэрээр чинээлэг гэр бүлд төрсөн хэдий ч Лондонд бүжгийн багш, цэвэрлэгч, цэцэрлэгийн багш зэрэг цагийн ажлуудыг хийдэг байжээ.
  3. Чарьлз Дианатай үерхэж эхэлснээс хойш сонин хэвлэлүүд тэдний гэрлэлтийн тухай цуурч эхэлжээ. Харин энэ үед Чарьлз сэтгүүлчдээс Дианагийн тухай асууж, яагаад түүнтэй гэрлэх хэрэгтэйг лавлаж байсан удаатай.
  4. Хуримын өмнөх ярилцлагадаа хосууд бие биедээ хайртай юу гэсэн асуултанд Диана тийм гэж хариулахад, Чарьлз “Ямар ч байсан хайр байх” хэмээн тойруугаар хариулжээ. Гэхдээ ханхүү найзтайгаа гэрлэлтийн төлөвлөгөөгөө ярилцаж байхыг Диана удалгүй мэдсэн гэдэг.

  1. Хуримын дараахан хосууд Австралид аялж байхад хэвлэлийнхэн Дианад маш их анхаарал хандуулж байсан нь түүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэн, хүнд байдалд оруулжээ. Харин Дианагийн энэ байдлыг харсан нөхөр нь өөрийгөө ялан дийлж, тэдэнтэй ярилцлага хийхийг зөвлөсөн байна.
  2. Хэвлэлүүд хосуудын алхам бүрийг хянадаг байсны нэг жишээ нь тэднийг тусдаа 35 хоног байсныг мэдсэн явдал юм. Энэ нь цаашлаад сонингийн нүүрэн дээр хүртэл гарчээ.
  3. Диана анхны жирэмслэлтийн 12 дахь долоо хоногтоо шатнаас унасан тохиолдол байдаг. Түүнд яаралтай эмчийн тусламж үзүүлэн, ураг гэмтээгүй болохыг олж тогтоов. Гэсэн ч Диана тэр үед өөрийгөө ээж болоход хангалтгүй байна хэмээн мэдэрснээ хүлээн зөвшөөрчээ.
  4. Уйльямыг төрсний дараа тэрээр сэтгэл гутралд орсон бөгөөд орноосоо ч босох тэнхэлгүй байснаа хуучилжээ. Гэвч угсаа залгамжлах ханхүүгийн эхнэрийн үүргээ биелүүлэхээс өөр сонголтгүй байв.

  1. Тэрээр хүүхдүүдтэйгээ маш их цагийг хамт өнгөрүүлдэг байсан ба хүү Харригаа “Дэггүй” гэж тодорхойлсон бол Уйльямыг “Бяцхан ухаалаг залуу” хэмээн хочилдог байжээ.
  2. Дианагийн анхны өрсөлдөгч нь Камила Паркер Боулз хэдий ч 2 дахь өрсөлдөгч нь тэдний хүүхэд асрагч Тигги Легге Бурк байв. Хосууд гэр бүлээ цуцлуулсны дараа Диана гүнж Чарьлзыг Тиггитэй гэрлэнэ хэмээн таамаглаж байсан аж.

  1. Хосуудын салах шийдвэрийг хунтайж Чарьлз гаргасан байдаг. Гэвч Дианагийн хүссэн цорын ганц зүйл нь хүүхдүүдийнхээ анхаарлыг сарниулахгүйн тулд шалгалтынх нь дараа уг мэдэгдлийг хийлгэх байжээ.
  2. Диана Чарьлзтай холбоотой байх хугацаандаа олон эрчүүдтэй романтик харилцаатай байжээ. Жишээ нь, Офицер Жеймс Хьюитт, бие хамгаалагч Барри Маннаки, дууны багш Питер Сеттелен, галерейн эзэн Оливер Хоар гэх мэт. Харин Оливер Хоарын хувьд Дианаруу 300 удаа залгасан хэмээн тухайн үедээ шуугиж байжээ. Гэхдээ гүнж харилцааны заримыг нь баталж, заримыг нь үгүйсгэж байлаа.

  1. Төрөл бүрийн кинонд түүний дүрд Ноами Уоттс, Кристен Стюарт, Мишель Дункан, Серена Скотт Томас зэрэг 10 гаруй жүжигчид тогложээ.
  2. Диана, Мэрилин Монро нарт Ижил дууг тусгайлан зориулж байсан бөгөөд 1997 онд Элтон Жон ” Candle in the Wind 1997″ дуугаа гаргаж Дианад зориулан дуулж байсан нь, 1973 онд Мэрилинд зориулсан ” Candle in the Wind” дууны ковер байсан аж

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!