Таны биеийн танд мэдэгдэхгүйгээр хийдэг солиотой зүйлс

Хүний бие гэдэг гайхамшигтай бүтээл. Бидний мэдэхгүй маш олон төрлийн сонирхолтой нууцыг хадгалсаар ирсэн билээ. Өнөөдөр та бүхэндээ хэд хэдэн сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.

Пиниокко эффект

Пиниоко худлаа ярихад хамар нь ургадаг. Харин хүн дээр хийж үзсэн туршилт судалгааны үр дүнд хүн худлаа ярих үед хамар болон нүд орчмын температур нэмэгдэж, халдаг болохыг баталжээ.

Инээх нь өвдөлт намдаадаг

Инээвэл залуужна, инээх нь эрүүл мэндэд тустай гэх үгсийг олон арван жилийн өмнөөс хүмүүс ярьсаар ирсэн. Харин үүнийг сүүлийн жилүүдэд судалгаагаар баталжээ. Инээх үед ялгарах даавар нь тархинд хүрч, биеийг тайвшруулах, өвчнийг намдаана.

Өдөр хоол идсэний дараа бидний биед унтах хэрэгцээ гардаг

Энэ нь хоолтой холбоотой. Бидний биед унтах цаг гэж тооцоологдсон байдаг. Өглөө сэрснээс хойш 7-8 цагийн дараа бие ядарч, нойр хүрч эхэлнэ. Энэ нь хүн бүрийн биед адил илэрдэг шинж юм.

Нүд ирмэх нь бидний хувьд “хөдөлгүүр” болдог

Хүн өдөрт дунджаар 44 минутыг нүдээ анивчиж өнгөрүүлдэг. Энэ нь бидний биед маш чухал нэгээхэн үйлдэлд тооцогддог. Энэ нь нүдийг чийгшүүлж, гадны зүйлээс хамгаалахаас гадна амрахад тусалдаг.

Ходоод дархлааг хамгаалдаг

Бидний дархлаа нь эрүүл мэндэд маш чухал бөгөөд гадны бүх аюул заналхийлэлтэй тэмцэхэд тусалдаг. Харин дархлаанд тусладаг, хүч нэмдэг өөр нэг эрхтэн бол ходоод. Ходоодны хүчил нь идэж буй хоол хүнсээр дамжин орж ирдэг ихэнх нянг устгадаг байна.

Нүд бол биеийн хамгийн хурдан эрхтэн

Бидний биен дэх хамгийн хурдан хөдөлдөг булчин бол бидний нүдэнд байдаг “orbicularis oculi” юм. Хэрэв ямар нэгэн зүйл бидний нүдэнд хүрэх, орохыг оролдвол 100 миллисекунд (0.1 секунд) хүрэхгүй хугацаанд нүд анигддаг байна.

Хамар ч мөн адил амтлах үүрэг гүйцэтгэдэг

Үнэн хэрэгтээ үнэрлэх чадвар нь бидний амтлах зүйлсийн 80 орчим хувийг хариуцдаг. Үүнгүйгээр бид чихэрлэг, давслаг, исгэлэн, гашуун мэдрэмжээс бусдыг амталж чадахгүй. Ийм учраас ханиад хүрч, хамар битүүрсэн үед ихэнх хоол амтгүй мэт санагддаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!