Олон жилийн турш бидний анзааралгүй явсаар ирсэн алдартай кинонуудын бяцхан нууцууд

Хүн бүрийн хэдэн арван удаа үзсэн алдартай кинонууд олон байдаг. Харин бид тэгж олон удаа үзсэн ч анзааралгүй өнгөрөөсөн зүйлс олон байх аж. Нарийн харах юм бол, тухайн кинонууд улам бүр гүн сэтгэгдэл төрүүлж, аргагүй л урлагийн бүтээл гэх бахдалыг төрүүлнэ. Хүмүүсийн анзааралгүй өнгөрүүлсэн кинонуудын сонирхолтой хэсгүүдийг танилцуулж байна.

“Casino Royale”

Ле Чиффр өрсөлдөгчдөө сандаргах гэж оролдохдоо нүднийхээ ойролцоо хуруугаараа хүрдэг. Харин дараа нь Веспер Линд нь Чиффрийг Америкчуудтай нэгдсэн тухай Бондод худал хэлэх үедээ ижил үйлдэл хийдэг билээ.

“Rampage”

Дуэйн Жонсоны хоч бол “Rock”. Харин тэрээр тус кинонд тоглохдоо Дэвид гэх залуугийн дүрийг бүтээдэг боловч киноны нэг хэсэгт өөрийгөө танилцуулахдаа Америк дохионы хэлээр “Rock” гэж үзүүлдэг.

“The Chronicles of Narnia”

Цагаан шулам Жадисын хүч сулрах бүрт түүний толгой дээрх мөсөн титэм хайлж, жижгэрдэг.

“John Wick”

Киноны эхний ба сүүлчийн үзэгдэл яг нэг газарт, далайн эрэг дээр авагдсан байдаг. Нэг ёсондоо кино нэг газраа эхлээд өнөөх газраа дуусдаг аж.

“Pirates of the Caribbean: The Curse of The Black Pearl”

Жек Спарровын малгай үнэндээ резинээр хийгдсэн. Учир нь жүжигчин эр киноны зураг авалтын явцад олон удаа малгайгаа хаяж, усанд живүүлж байсан учир далайд унасан ч живэхгүй байхаар резинээр малгай хийж өгсөн байна.

“Harry Potter and the Half-Blood Prince”

Энэ үзэгдэл дээр Кормак МакЛагген нь Гриффиндорын дэмжигчид дунд зогсож байх боловч, Рон Уизлиг танилцуулахад алга ташилгүй байгаа нь харагдана. Учир нь тэрээр квиддичийн урьдчилсан шатны тэмцээнд ялагдаж, байр сууриа Ронд тавьж өгснөөс болсон юм.

“Léon: The Professional”

Киноны гол дүрүүдийн нэг бол яахын аргагүй энэхүү ногоон ургамал. Тус ургамал нь аглаонемийн төрөл юм. Лео тус ургамалыг өөртэйгээ адил “үндэсгүй” гэж дурдаж байсан удаатай. Киноны төгсгөлд Матилда тус ургамлыг үндэс суурьтай болж, ургуулахыг хүссэндээ сургуулийнхаа ойролцоо суулгадаг. Гэсэн ч энэ нь тус ургамлыг алж буй хэлбэр юм. Учир нь аглаонем нь өвлийн улиралд амьдрах чадваргүй.

“Deadpool 2”

Киноны гол дүр “Оливия ба Мередит нар, найзууд Фюрревер” гэсэн бичигтэй футволк өмссөн харагдана. Энэ нь дуучин Тейлор Свифтийн муурнуудын нэр болон зураг бөгөөд тэрээр тус киноны томоохон фен билээ.

“The Curious Case of Benjamin Button”

Хатагтай Маплийн булшны чулуун дээр ямар ч нэр болон он байдаггүй. Учир нь киноны эхэнд Бенжамин түүний нэр болон мэдээллийг санах боломжгүй гэдгээ дурдаж байсан.

“The Princess Diaries”

Оройн хоолны үеэр Миа махны оронд ганцаараа улаан лооль идэж байгаа нь харагддаг. Энэ нь гүнж Миа цагаан хоолтон байсантай холбоотой юм.

“Joker”

Артур өөрийгөө Мюррей Франклиний шоунд оролцож буйгаар төсөөлж, өрөөндөө суухдаа түүний нэртэй аягыг хүртэл дэргэдээ тавьсан байх аж.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!