Маск продакшны жүжигчин Ц.Дэлгэрсайхан, А.Гэрэлцэцэг нар төрийн дээд одон Алтан гадасаар энгэрээ мялаажээ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медалийг өнөөдөр хүртээлээ.

Тэдгээр эрхмүүдээс МАСК продакшны жүжигчин Ц.Дэлгэрсайхан, А.Гэрэлцэцэг нар төрийн дээд одон Алтан гадасаар энгэрээ мялаажээ.

Жүжигчин Дэлгэрсайхан Говь-Алтай аймагт төрсөн бөгөөд Партизаны сангийн аж ахуйд 10 жилийн сургуулиа төгссөн. Одоогоос 18 жилийн өмнө КУДС төгсөж жүжигчин болсон хошин урлагийн шилдэг жүжигчдийн нэг юм.

Тайз дэлгэцийн олон дүрүүдээрээ үзэгчдээс үргэлж өндөр үнэлгээ авдаг хамтлагийнхаа хамгийн царайлаг, үзэсгэлэнт жүжигчин бол А.Гэрэлцэцэг. Тэрбээр өдгөө ээж болоод тун чиг завгүй гэртээ суугаа бөгөөд төрийн дээд одон Алтан гадасаар энгэрээ мялаажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!