Баттөр болон бүжигчин Халиун нар “Ододтой бүжиглэе” шоуны шилдэг нь гэдгээ дахин баталлаа

Дэлхийн алдарт “Ододтой бүжиглэе” шоуг HD Mонгол телевиз албан ёсны эрхтэй бүтээж, шоуны 11 дах дугаар буюу хагас шигшээ үзүүлбэр өнөөдөр үзэгчдэд хүрч байна. Долоо хоног бүр нэг оролцогч хасагдах журмаар явж байгаа шоу нэвтрүүлэгт одоо 5 оролцогч буюу 10 хамтрагч үлдээд байгаа.

Энэ долоо хоногийн хагас шигшээ үзүүлбэрт оролцогчид тус бүр 2 бүжиг бүжиглэж байгаа гэдгээрээ онцлог. Тэгвэл өнөөдрийн эхний үзүүлбэрээрээ 4 шүүгчээс хамгийн анхны өндөр оноо буюу 40 оноог авсан Б.Баттөр, Б.Халиун нар хоёр дахь үзүүлбэртээ мөн гайхшруулж чадлаа. Тэд хамтдаа ЧАЧА бүжгийн гайхалтай үзүүлбэрийг үзүүлсэн юм.

Тэд нэвтрүүлгийн турш гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлж байгаа бөгөөд өнөөдөр нийт 39 оноог авснаар өнөөдрийн 2 үзүүлбэрийн нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноог авч чадлаа. Дараагийн үзүүлбэр буюу финалын шатанд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!