Дуучин Анхаа, Халиун нарын хүү ийм том болжээ

“Хүмүүнлэгийн элч” дуучин О.Анхбаяр “Киви” хамтлагийн дуучин Б.Халиун нар гэр бүл болж гурван хүүгийн эцэг эх болсон билээ. Дуучин халиун өнгөрсөн жил “Дархан бэр”-ийн цол тэмдэгээ авсныг манай уншигчид санаж байгаа биз ээ.

Дуучин бүсгүй “Киви” хамтлагийн гишүүн байхдаа хүүхэдтэй болсон тул хамтлагаасаа гарч байсан гэдэг. Гурван хүүгийн ээж болсон ч гоо сайхнаа алдаагүй улам л гялалзаж яваа Б.Халиун “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг болж, чамгүй авьяаслаг гэдгээ батлаад амжсан.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа өөрийн том хүү болон 3 хүүтэйгээ хамт авахуулсан зургаа оруулсан бөгөөд тэдний том хүү А.Чингүүн ээжээсээ өндөр залуу болжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!