“Friends” цувралыг арван удаа давтаж үзсэн ч анзааралгүй үлдээсэн сонирхолтой зүйлс

“Friends” бол телевизийн хамгийн алдартай цуврал гэгддэг. Хүн бүрийн шимтэн үздэг, хэдэн арван удаа давтаж үздэг тэгтлээ хайрладаг цуврал. Саяхан тус цуврал “Friends Reunion” буюу дахин нэгдэж, сонирхолтой нэвтрүүлгийг хүмүүст хүргэсэн билээ. Тийм ч учраас өнөөдөр та бүхэндээ тус алдарт цуврал дээр гарсан ч хүмүүсийн анзааралгүй өнгөрүүлсэн сонирхолтой зүйлсийг хүргэж байна.

Женнифер Анистонын жинхэнэ нэрийг Моника болон Чандлерын хуримын анги дээрээс харж болно

Рейчел уг ёслолын хөтлөгчийг хайж Грек хуримын танхимд очдог. Харин тус танхимд болж буй хуримын хуримлагч хосуудын нэр нь Анастассакис гэсэн байх бөгөөд тус нэр нь Женнифер Энистоны жинхэнэ нэр юм. Жүжигчин бүсгүйн аав ээжийн овог нь Анастассакис байсан ба Грекээс цагаачилсны дараа Энистон болгон өөрчилжээ.

Гол дүрүүдийг “All My Children” цувралын дүрийн нэрээр нэрлэсэн

“All My Children” 1970-2011 онд гарч байсан маш алдартай цуврал. Хүн бүр тус цувралыг шимтэн үздэг байсан тиймдээ ч кино багийнхан нэрүүдийг нь “Friends”-ийн гол дүрүүдэд хувиарлан өгсөн аж. Чандлерийг Чандлерын гэр бүлийн нэрээр, Росс дүрийг Росс Чандлерийн нэрээр нэрлэсэн бол Пебиг Пеби Тейлор Моника Моника Кортландын нэрээр нэрлэжээ. Жо бол Жой Мартин, Рэйчел Грин бол Жанет Грин.

Чандлер “Rescuers Malibu”-ийн Ясмин Блитийг үзэж байгаа нь гардаг. Харин тухайн үед Мэттью Перри, Ясмин хоёр бодит амьдрал дээр болздог байсан.

Жой Моникаг жирэмсэн гэж таамаглаж байгаа хэсэгт Чандлерын зангиа эерэг сорил шиг харагдана

Чандлер, Моника хоёр хамтдаа амьдрах шийдвэр гаргаж, үүнийгээ Жоед хэлэх учраа олохгүй. Чандлер хамгийн сайн найзаа орхих тухайгаа хэлж чадахгүй хэцүүдэж, өөр сэдэв рүү шилжүүлэхийг оролдож, дуулгах том мэдээ нь юу болох талаар түүнд сэжим өгөхийг хичээнэ. Тиймдээ ч түүний зүүсэн зангиа нь хүртэл жирэмсний тестний хоёр зураастай байх аж.

Чандлер, Моника хоёрын худалдаж авсан байшинд хожим “Home Alone” киноны зураг авалт хийгддэг

“Бидний амьдралын өдрүүд” киноны зохиол нь үнэндээ “Friends”-ийн кино зохиол байдаг

9-р улирлын 19-р анги дээр Жое Рейчилээс “Бидний амьдралын өдрүүд” кинонд тоглосон дүрийнхээ үгийг цээжлэхэд нь туслахыг хүсдэг. Харин Рейчилд өгдөг тэрхүү зохиол нь “Friends”-ийн зохиол байдаг аж.

Мэттью Перригийн аав цувралд жижиг дүрд тоглодог

Тэрээр Рейчелийн найз залуу Жошуагийн аавын бяцхан дүрийг бүтээсэн.

Продюссерууд ч кинон дээр олны хэсэгт тоглосон

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!